Ардын хувьсгалын 150 мянган медальд 975 сая төгрөг зарцуулна

0
61

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг  хэлэлцэн дэмжсэн. Ингэхдээ энэхүү хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд  нийт 150 мянган ширхэг медальд 975 сая төгрөг төсөвлөжээ. Зардлыг 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардал буюу арван  тэрбум төгрөгөөс гаргахаар болсон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here