С.Одонтуяа: Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядууралгүй болох вэ

0
45

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай улс олон бичиг баримт, төлөвлөгөө, хөгжлийн бодлогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Энгийн иргэдэд ойлгохоор хариулт өгөөсэй гэж хүсч байна. Сүүлийн 30 жилийн ядуурал 26-30 хувьтай хэвээр байна. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядууралгүй болох вэ. 2022 оны төгсгөлд ядуурал яг хэдэн хувиар буурах вэ. Үл дэмжих, хязгаарлах ямар салбар байна вэ. Манайд Эдийн засгийн яам байхад манай улсын хөгжлийг гацаагаад байгаа зүйл дээр онцгой анхаарал үзүүлж, асуудлыг шийдэж байсан. Хөгжлийг гацаагаад байгаа зүйл дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here