С.Энхболд: Өнөөдөр нас барсан 11 хүний хоёр нь вакцинд хамрагдсан байсан

0
59

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цар тахлын нөхцөл байдлыг тодруулав. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой халдварын тархалт нэмэгдэж байна. Өнөөдөр нас барсан 11 хүний ес нь вакцинд хамрагдаагүй.

Нэг хүн нь II тундаа хамрагдаад 14 хоногоос дээш болоогүй, нэг нь I тунг хийлгэсэн. Нас барсан иргэдийн дийлэнх нь хавсарсан суурь өвчтэй.

Эдгээр хүний суурь өвчин давамгайлж, дээрээс нь халдвар авснаар хоёр уушгины хатгаа нэмэгдэж, амьсгалын болон олон эрхтний дутагдал зэргээр хүндэрч, маш хурдан эрчимт эмчилгээний тасагт шилжиж байна” гэлээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here