ЗГ: Хоолны газрууд 7 хоног заалаар үйлчлэхгүй, амралтын газрууд 7 хоног ажиллахгүй

0
97

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийж байна.

Тэрээр Хуралдаанаар шийдвэрлэсэн чухал асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Үйлчилгээний салбарын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаанд хязгаарлалт хийх шийдвэр гарсан.

Тодруулбал, хоол үйлдвэрлэлийн заалны үйлчилгээг долоо хоногийн хугацаанд хязгаарлах, хориглох шийдвэр гарсан. Түүнчлэн коронавирусийн халдварын эсрэг эмчилгээний тактикийг өөрчлөх шийдвэр гарсан. Эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нас баралтыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж эмчилгээний тактикийг өөрчлөхөөр болсон. Мөн Ерөнхий сайд болон Улсын онцгой комиссоос аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа.

Мөн бас нэгэн чухал шийдвэр гарсан нь Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн. Наадмыг цахимаар зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэгдсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт буюу цар тахалтай тэмцэхэд зориулна. Түүнчлэн бүх аймаг, сумдын баяр наадмыг зогсоох, хориглох шийдвэр гарсан.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here