“Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд, хувь хүнд 104.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан”

0
97

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Холбогдох тушаал удирдамж захирамжуудын хэрэгжилтэд бид өдөр бүр хяналт шалгалт хийж, МХЕГ, НОК-д хүргүүлж ажиллаж байна. Зөвлөн туслах чиглэлээр давхардсан тоогоор 70,428 газарт хяналт шалгалт хийлээ. Тухайлбал, давхардсан тоогоор

  • Хүнсний худалдаа үйлчилгээний газарт 5,526
  • Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 8,952
  • Хүнсний үйлдвэрлэл 955
  • Хүнсний бус бараа үйлчилгээний худалдааны төв 1,189
  • Эмийн сан 1,800
  • Ахуй үйлчилгээний чиглэлээр 5,363
  • Чийрэгжүүлэх төв, фитнесс, иог 331
  • Сургалтын 388
  • Бассейн 433
  • Зочид буудал 806
  • Саун 41
  • Амралтын 34 газрыг хамруулсан.

Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан ААН байгууллага дээр хугацаатай үүрэг даалгавар өгөх болон торгох шийтгэл ногдуулж ажилласан.

Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 7,500 гаруй зөрчил илрүүлж 4,323 зөрчлийг арилгуулж 98 ААН байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн. Харин “Бөмбөгөр”, “Хан талст”, “Баянзүрх”, “Дүнжингарав” худалдааны төв зэрэг нийт 91 газарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд, хувь хүнд 104 сая 200 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан” гэлээ. 

Тус байгууллагаас худалдаа үйлчилгээний газруудад дахин нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хяналт шалгалтыг хийж буйг онцоллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here