Туулын эрэгт газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо

0
75

ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Тэрбээр ” Эдгээр газрын эрхийг хамгаалалтын бүсэд орсон учир цуцалсан. Хан Хиллс орчмын 19 ААН-ын газрыг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мэдэгдлийг өнөөдөр хүргүүлсэн.

Нийт 22 ААН-ийн газар эзэмших судалгаа байдгаас энэ удаад 19-ийг нь хүчингүй болгосон. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгоно.

Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Эдгээр ААН-үүд янз бүрийн хугацаатай байсан. Тухайн иргэн аж ахуйн хувьд нөхөн төлбөр яригдана. Хэрэв дуудлага худалдаагаар авсан бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцоно.

Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд тухайн газрыг ундны усны ай сав газрын хүрээнд буцааж авсан.” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here