Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санхүүжилтээр сурч, төгсөж буй оюутнууд дипломоо авах эрх нь нээгдсэн

0
62

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан яамны төсвийн цахим шилжилтийн тухай мэдээлэл хийхдээ Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг өөрчилнө гэж мэдэгдлээ. 

Тэрээр “Тус сангийн санхүүжилтийн гуравны нэг буюу 12-15 тэрбум төгрөгийг Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд сургахаар 100 гаруйхан хүүхдэд зарцуулж байна.  Мөн тус зээлийг нийт 147 мянган оюутны дөнгөж 5 хувьд олгож байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тус сангийн тогтолцоог шударга, хүртээмжтэй, ил тод болгох систем рүү шилжүүлнэ. Боловсролын зээлийн санд төсвөөс нийт 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байдаг.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүхдийн мөнгөний 11 мянгыг боловсролын салбараас татсан. Иймээс гадаад болон дотоодод сурах болон хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох байсан зээлийг танасан. Гэхдээ 6000 орчим суралцагчийн буцалтгүй тусламж болох 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.  88 их дээд сургуульд яамнаас хугацаа зааж, тэтгэлэг шилжээгүй оюутнуудын димломыг барьцаалах ёсгүй гэсэн чиглэл өгсөн. Боловсролын зээлийн санхүүжилтээр сурч, төгсөж буй оюутнууд дипломоо авах эрх нь нээгдсэн” гэлээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here