Хамгийн олон тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 70,000-ын босго давав

0
52

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

Сүүлийн 24 цагт нийт 10 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 1460 тохиолдол илэрчээ.   

Мөн арван иргэн нас баржээ. Үүний 505 нь орон нутагт илэрчээ. Орхон аймагт нийт тохиолдлын тоо 1000 давлаа.

Энэ нь манай улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших нэг өдөрт хамгийн олон тохиолдол шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Ингэснээр нийт тохиолдлын тоо 70,482 боллоо. Сүүлийн есөн өдөр дараалан шинээр илрэх халдварын тоо 1,000-аас дээш байгаа нь халдвар эрчимтэй тархаж буйг илтгэж байна.

Гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.

Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж  амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, өөрөө хандаж байх хэрэгтэй боллоо. Учир нь өрхийн эмч нар  маш их ачаалалтай ажиллаж байна. Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.   

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here