“VI сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно”

0
30

Нийслэлийн зургаан дүүрэгт явуулын болон байнгын шинжилгээний цэгүүд ажиллаж байгаа. Шинжилгээний цэгийн тоог бууруулж, 6 болгосон ч халдварын тохиолдол буурахгүй байгаа юм. Шинжилгээний цэгүүдтэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа хэвлэлд өгсөн тодруулгадаа ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна” гэсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here