Шинэ Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө тангаргаа өргөнө

0
76

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 805.430 буюу 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулаад байна. 

“Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд заасан байдаг. 

Эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ын дарга У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн бөгөөд төрсөн өдрөөрөө Ерөнхийлөгчийн тангараг өргөнө гэлээ. Тэрбээр ийнхүү 53 насандаа Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here