Ц.Элбэгдорж санал өгөх байранд очиж, саналаа өгчээ

0
47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санал өгөх байранд очиж, саналаа өгчээ. Тэрбээр “Эрдэнэ мэт саналаа өглөө. Хүн ихтэй, идэвхтэй байна өө. Сонгуульдаа оролцчихоод эрхээ эдэл гээд байгаа биз” хэмээжээ.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here