Б.Цэцэг: Торгуулийг нь төлж байгаад төрөөс төрсөн тэрбумтануудтай алалцана

0
74

Иргэн Б.Цэцэг сонгуулийн санал өгч буйгаа камераар бичин, хууль зөрчсөн. Ийм үйлдэл хийсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Санал өгч буйгаа камераар бичин, иргэдийг цагаан сонголтод уриалсан тэрбээр энэ үйлдлийнхээ талаар цахим хуудсандаа “Бузаруудаа ямар өлөн байна аа. Та нар миний аккуантыг унагаасан ч би буцаагаад авчихаж чадна. Харин би асууя 340 тэрбумаар улсын төсөвт ноцтой хохирол учруулсан хүнийг У.Хүрэлсүх 40 саяар торгодог юм билээ. ЖДҮ зээл авсан УИХ-ын гишүүдээ буцаагаад гишүүн болгодог юм билээ. 14 тэрбумаар казино тоглочихоод ял авалгүй явдаг юм билээ. Та нар намайг яг хэдээр торгох уу.

Төрөөс төрсөн тэрбумтануудтай баавартай торгуулийг нь төлж байгаад алалцана. Та нар шиг өршөөл эрээд суухгүй шүү. Нэг намын дарангуйлал гэж энэ.

Төрөөс төрсөн тэрбумтанууддаа хариуцлага тооцож чадахгүй хэвтэж байж иргэний эрхээ эдэлж буй иргэнээ торгож шийтгээд та нар мөн хол явна даа. Хөх инээд хүрч байна.

Дуу хоолой минь хүчтэй байгаад, үнэнд нүдтэй залуус олон байгаад баярлаж байна. Духаараа дуудуулаад муудсан зүйлгүй ээ хө.  Улсаасаа хулгай хийж, хэн нэгний боломжийг хулгайлж хулгайчаараа дуудуулаагүй учир би итгэл үнэмшилдээ үнэнч байж шударга ёсны төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here