Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаж, Ц.Амгаланбаатарыг үргэлжлүүлэн хорихоор болов

0
62

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Улмаар өнөөдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох шүүх хурлыг хаалттай хэлэлцлээ. Өмгөөлөгчдийн зүгээс шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн талын С.Оюуны өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан юм. Шүүгч Б.Цогт “Би өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлсэн өргөсөн тангарагтаа үнэнч явна. Дээд шүүхийн шүүгч нарт хэрэг хуваарилахад програм хуваарилдаг. Надад ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй учраас хэрэгтэй танилцаж, хуралдаанд оролцож байна. Төрийн албан хаагчдын хувийн, улстөрчдийн башир аргаар гутаан доромжилдог байдлаа болих хэрэгтэй. Мэргэжлийн өмгөөлөгч, хуульч хүн ийм байж болохгүй. Энэ хэрэг, маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хуваарилах нь компьютер програмаар хуваарилагддаг, ийм учраас би өөрөө хүсээд сайн дураараа хийсэн зүйл байхгүй. Надад энэ хэргийг үнэн зөв шийдэх гэсэн хүсэл байгаа болохоос ямар нэг байдлаар хууль буруу ашиглах зүйл байхгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийн дагуу шийдвэр гаргана” гэсэн тайлбарыг өгсөн. 

Улмаар С.Зориг агсны а м ь насыг х ө н ө ө с ө н хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж, бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн х о р и х о о р болсон байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнөөдөр Цагдан хорих 461 ангиас суллана.

Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр

“С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нараас Чимгээ, Содномдаржаа нарын я л шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье. 

  1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв. 
  2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-с нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.
  3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.
  4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ. 
  5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here