Б.Бат-Эрдэнэ: Мөнхөөгийн Оюунчимэг ээ, барагтайхан байгаарай!

0
77

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үүнийг цогцоор нь шийдэлгүйгээр татвар, хураамжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж болохгүй. Ялангуяа ковидийн халдвар гарсан энэ хүнд хэцүү цаг үед бол байж боломгүй зүйл. Хамгийн гол нь иргэдийн хуримтлуулсан хөрөнгө мөнгийг хэн нэгэн зальтай этгээдүүдээр цувчуулж, үрэн таран хийгээд байж болохгүй. Энэ менежментдээ анхаараарай гэдэг саналыг хэлье. Тухайлбал, Капитал банкны 300 тэрбумтай холбоотой асуудлыг хэлсэн шүү дээ. Дараагийн нэг асуудал нь иргэдэд хуримтлал үүсгэх бололцоог нь гаргаж томоохон төсөл хөтөлбөрүүдээс эхлэн ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлуудыг хийх хэрэгтэй. Сая Мөнхөөгийн Оюунчимэг гишүүн миний хэлсэн үгийг мушгин гуйвуулж юм яриад байна лээ.

Би маш тодорхой хэлж байгаа. Өмнөх Ерөнхий сайдуудаас эх орныхоо баялагт эзэн болж, байр сууриа хамгийн зоригтойгоор илэрхийлж байгаа нь У.Хүсэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр шүү дээ. Энэ хоёр хүн байгаа учраас Оюутолгойтой холбоотой асуудалд нааштай, эерэг өөрчлөлтүүд гарч байна. Миний хэлсэн үгэн дотроос нэг үг өлгөж аваад буруу хэлээд байх юм байхгүй. Мөнхөөгийн Оюунчимэг нийтийн тусын төлөө, Оюутолгойн төлөө өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үг хэлэх нь байтугай үүний эсрэг байр суурьтай явж байсан нөхөр шүү. Барагтайхан байх хэрэгтэй. Тиймээс энэ том орд баялагуудаа ард түмнийхээ мэдэлд ашигтайгаар ашиглуулах, хамгийн гол нь орд баялаг том төслүүдээ дагуулж ажлын байрыг бий болгох хэрэгтэй.

Ханган нийлүүлэлтийг дандаа эрх мэдэл бүхий компаниуд хийдэг гэж байгаа юм. Тийм биш тодорхой бодлоготойгоор ханган нийлүүлэлт хийх, үүнийг дагаж жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Тэр чинээгээрээ нийгмийн даатгалын санд хуримтлагдах хөрөнгө мөнгө арвижна. Түүнийгээ урт хугацааны хөрөнгө оруулалтын сан болгож бусад улс орнуудын жишгээр ашиглах зүйл дээр саналаа хэлж байна. Өнөөдрийн энэхүү хуулийг дэмжиж байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here