Ц.Нямдорж: Намын харьяалал, хувийн амьдрал, карьераа умартан хамтарч тэмцсэн эрхэм хоёр нөхөртөө баярлаж явдаг

0
86

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн “Хонгил үүссэн түүх ба   я р г ы н хэрэг” нийтлэлийн хэсгээс…

…Нөхцөл байдал ингэж эргэсэн тул миний бие 2016 оны 3 дугаар сард Жавзмаа гуайн (Б.Содномдаржаагийн ээж) өргөдлийг УЕП, ТЕГ-т шилжүүлэхдээ “алдаа гарч болзошгүйг” сануулж, 2016 оны 9 дүгээр сард хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийт, сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүдэд мэдээлэл өгч, эрх баригч хүчний хувьд энэ асуудалд анхаарал тавьж, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох шаардлагатай гэдгээ хэлж байсан боловч ямар ч дэмжлэг авч чадахгүй ганцаардсан. Тухайн үеийн УИХ-ын удирдлага, Ерөнхий сайд, хууль, хяналтын байгууллагын бүх удирдлага энэ хэрэг болон Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдан хулгайлсан асуудал дээр хөдөлж өгөхгүй нь дэндүү ойлгомжтой болсон учраас 2017 оны дунд үеэс тэдгээрийг сольж байж чулуу хөдөлгөх байр сууринд шилжсэн. Тэмцэл ер бусын хүнд хэцүү байсан ч үр дүн гарч бүх гол албан тушаалтнууд солигдсон. Үүний дараа Эрдэнэтийн 49 хувийн хулгай, энэхүү  я р г а н ы  хэргийг шалгах ажил бага багаар хөдөлж эхэлсэн.

“49 хувийн хэрэг”-ийн зарим хүн шүүхэд шилжиж, я л авч, зарим нь шалгагдаж, “я р г ы н хэрэг”-ийнхэн шийтгүүлсэн үед 2020 оны УИХ-ын сонгууль явагдаж би болон энэ хэргийн хойноос хөөцөлдөж байсан Л.Болд, Ж.Батзандан нар “унаж ш а р х а д с а н”.

Дахиад асуудал бүдгэрч энэ сэдвээр ярьдаг хүнгүй болж  я р г а н ы  хэргийнхэн суллагдсан. Намайг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт томилогдсоны дараа энэ хэрэг Дээд шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахиад гол дайралт над руу ирж байна. Ийм дайралт надад сонин биш, харин “хуульчид”-ын нөр их хөдөлмөрийн үр дүнд гэмгүй мөртлөө зургаан жил ш о р о н д х о р и г д с о н иргэдийг суллуулж, амьдаараа дээлэн дотроо х а т а ж яваа хөгшчүүдийг а м ь д мэнд байхад хүүхдүүдтэй нь уулзуулах нь миний зорилго.

…Энэхүү я р г ы н эсрэг дуугарсан хүн болгон багагүй дарамт шахалт, с ү р д ү ү л э г,   г ү т г э л э г, доромжлол амссан.

…Эрүүгийн цагдаагийн дарга асан Д.Энхбаяр, түүний ажлыг авсан хурандаа Б.Даваажав, ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн, гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Д.Одсүрэн гээд олон хүн дээр х э р э г үүсгэж, гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохион байгуулж, Солонгост ү х э х, сэхэхийн зааг дээр эмчлүүлж байсан хурандаа Д.Энхбаярын хүүхдийн сургууль дээр нь очиж “аав чинь хаана байна” гэж хоргоон сүрдүүлсэн, үүнийг сонссон аав нь нэг хоногийн дараа бурхан болсон. Ийм дайрлагад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өртөж, нэр төр, сэтгэл санаа бүр цаашилбал улс төрийнхөө карьераар х о х и р с о н доо.

Гэр бүл, үр хүүхдүүдэд нь тун амаргүй байсныг ойлгохын дээдээр ойлгож байна. Монголын төрийн гурван дээд институцын удирдлага, хуулийн хонгилжсон бүх байгууллагын дарга нарын эсрэг боссон энэхүү “Бослого”-д намын харьяалал, үзэл бодол, хувийн амьдрал, карьераа умартан надад түшиг болж хамтарч тэмцсэн эрхэм хоёр нөхөртөө баярлаж явдгаа энд дурдъя.

Хонгилынхон эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, сүлжээндээ хэт аархаж, жирийн борог амьдралтай үй олон хүний амьдралыг т а м болгож, гэмгүй хоёр иргэнд С.Зоригийг х ө н ө ө с ө н хэргийг тохон дээрэлхэж, Монголын хуулиар, Монгол хүнээр тоглоом тохуу хийгээд байхаар нь энэ этгээдүүдтэй я с тэмцэж, үүсгэн байгуулсан хонгилыг нь нураах гэж оролдсон зургаан жилийн адармаат амьдрал минь ард үлдлээ.

Ямар ч байсан “Хонгил”-ын гол бүрэлдэхүүн төр, хуулиас холдож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүтэн найман жил амьдаараа т а м л у у л с н ы эцэст эрх чөлөөтэй болох дөхөж байх шиг байна. Тал, талаасаа боорлуулж, УИХ-ын даргын албыг өгч байхдаа “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэсэн ардын үг байдаг. Туулай гүйцэгдэж л таарна” гэж хэлээд суудлаасаа буусан нь миний л амьдрал. Ямар ч байсан “Я р г ы н хэрэг” нэг туулай үнэнд гүйцэгдэж л байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here