Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжинэ

0
43

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалт, төгсөх ангийнханд танхимаар давтлага өгөх талаар мэдээлэл хийлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт хичээлийн хоцрогдол үүссэн нь томоохон сорилт, хүндрэл болж байна. 2020 онд хичээлийн жилийн 60 орчим хувьд танхимд хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 40 орчим хувьд л танхимд хичээллэсэн. Улаанбаатар хотын сурагчид хичээлийнхээ 70 орчим хувийг онлайнаар судлаад байгаа. Үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол үүссэн тул анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон ба Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй” гэв.

Мөн тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цаашдаа Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг тогтолцоо руу шилжүүлэхээр төлөвлөж байна. Шалгалтыг зохион байгуулахад сурагчдыг вакцинжуулах ажил гэх сорилт гарч ирсэн. Эхний ээлжид багш нарын 80 хувь нь дархлаажуулалт хийлгэсэн. ЭЕШ-ыг зохион байгуулахад бүрэн тунд хамрагдсан багш нарыг ажиллуулахад онцгойлон анхаарч байна.

Энэ жил 19 настай 13636, 18 настай 28082 төгсөгч байна. Тэд 18-аас дээш насныхных хамруулж буй вакциндаа хамрагдана. Нийтдээ 1700 орчим 15-17 настай төгсөгч байна. Тэднийг вакцинжуулахад УОК, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хөтөлбөрийн хүрээнд хийнэ” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here