М.Тулгат: Ардчилсан намын бүх данс хаагдчихлаа

0
82

М.Тулгатын даргалж буй АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөний урд талбайд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат “Ардчилсан намын бүх данс хаагдчихлаа. Хариуцлагатай үед данс хааж хүнд байдалд оруулж байна” гэж мэдэгдлээ. Тус намын дансыг өчигдөр орой хаасан бөгөөд ямар шалтгааны улмаас хаасан гэдэг нь тодорхойгүй байгаа аж. 

Тиймээс төв талбайд жагсаал хийж, УИХ-ын дарга Ш.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр болсон аж. УИХ дарга захирамж гаргаж АН-ын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан нь хууль зөрчиж байна гэж тэд үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, төв жагсаал зохион байгуулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here