Нийтлэлч: Э.Зотол

АСЕМ-ийн уулзалтыг намар хийе!

Сонгуулийн үр дүнгээс үл хамааран бүрэн эрхээ хэрэгжүүлж байх Ерөнхийлөгч маань шинэ парламентын дарга, гишүүдтэйгээ, шинэ томилогдсон Ерөнхий сайдтайгаа хамт зочдоо угтан авч, яриа хэлцэл өрнүүлэх нь үнэхээр зохистой агаад өндөр ач холбогдолтой байх юм.

Э.Зотол

“Цэрэг”-ийн удирдсан эвслийн “Арми” цаашид яах вэ…

Тэр бэл бэнчин ихтэй гишүүдийн нэг биш. Амьдралынхаа завийг чимээгүйхэн, урсгалаар нь явуулсаар байгаад улс төрийн өнөөдөрт хүрч ирсэн нэгэн. Тэрээр улс төрийн өндөр оргилуудын нэг байж чадахгүйгээ мэднэ, тэр зөвхөн их улс төрийн тэтгэвэрт гарахгүй байхыг л хүсэж байгаа юм.

Э.Зотол

Гадаад хэргийн яамны удирдлага дахин бүтэлгүйтэв

Хүндэт зочин Унгарын Ерөнхий сайд нь өчигдөр ирээд айлчлалаа аль хэдийнэ эхлүүлчихээд байхад “бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр Засгийн газар хоорондын протоколд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурах зөвшөөрөл авах асуудлаа Гадаад хэргийн сайд өнөөдөр 16.00 цагаас эхлэх Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр болжээ.

Э.Зотол

Ц.Элбэгдоржийн цоо шинэ санаачилга

Нүүдэлчин удмын монголчууд угаас нэрэлхүү зантай учир гадныхны өмнө хөл алдаж хамаг байдгаа тавидаг улс. Тиймээс өр ширээ мартаж байгаад ч болов 2016, 2017 оны дараалсан уулзалтуудыг нүүр улайхааргүй зохион байгуулчих байхаа.

Э.Зотол

Сахилгын шийтгэлтэй сайд “дайнд хөөрөв” үү?

Өнөөдөр Монгол Улс Турктэй визтэй ч юм шиг визгүй ч юм шиг ойлгомжгүй байдал үүсчихээд байна. Монголын Гадаад хэргийн сайдын яаран хийсэн мэдэгдлийг дагах юм бол хоёр орны иргэд энэ сарын нэгнээс визтэй зорчдог болчихсон баймаар. Гэтэл энэ тухай ҮАБЗ, Засгийн газрын албан ёсны шийдвэр өнөөдрийг хүртэл гарсангүй.

Э.Зотол

“Гологдсон хүүхнүүд”

Сүр дуулиантай, сүй инж өндөртэйгээр эрд очсон Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгатай нэг зэрэг дуудлага худалдаанд орохоор зарлагдсан гурван объектэд өчигдрийн байдлаар нэг ч санал ирээгүй байна. Тэдгээр “гологдсон” объектуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Э.Зотол

Архивын үйл ажиллагаа гурван сараар түр зогсоно

-Хууль зүйн сайд энэ оны арванхоёрдугаар сарын 12-ноос нүүлгэлтийн ажлаа эхлүүлэхийг Архивын ерөнхий газарт үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан Архивын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд түр зогсоохоор болсон гэдэг мэдээллийг өгч байна-

Э.Зотол