Нийтлэлч: Д.Цэрэнжав

Заамарчуудын “Ардын үг”-ийг боож унагав

Энэ хаваржин “Eagle” телевизээр “Ардын үг” гэж мундаг юм явлаа. Бид тэндээс Монгол Улсын гадаад харилцаа, монгол хэл, түүх соёл, ялангуяа хууль ёсыг хэн ганцаараа нуруун дээрээ үүрч явааг мэдэж авсан. Одоо тэр агуу эрхэм, албан тушаалтан та нар иргэдээсээ асуу, заавал асуу, би асуулгадаг болсон гэж найман жил цамнаснаа шалгуулж дараачийн “Ардын үг”-ийг Заамарт, бүр хатан Туулын эрэг дээр үлгэр жишээ сонсоод үзвэл ямар бол?

Д.Цэрэнжав