Нийтлэлч: О.Наранхүү

Их улс төрөөс холдож байгаа С.Баяр, М.Энхсайхан хоёр

С.Баяр Монгол-Английн харилцааг идэвхжүүлж чадах уу, эсвэл дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний өндөр эрх ямбаа эдлээд чимээгүйхэн сураг алдрах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Америкт байхдаа С.Баяр жирийн иргэний хувиар амьдарч байлаа. Харин Англид бол төрийн нэрээр онц бөгөөд бүрэн эрхтэй очиж байгаа тул эрхбиш хаусныхаа гадна зүлэг услаад зогсож байхгүй биз ээ.

О.Наранхүү

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 49 хувь Хятадын Шинхуад шилжих үү?

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон ба ганц Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж ойлгож болохгүй.

О.Наранхүү

Г.Саруул: Банкны салбарт шинэ уур амьсгал, шинэ бизнес загварыг оруулж ирнэ

Нэг цонхны үйлчилгээ гэдэг нь тухайн харилцагчийн арилжааны банк нь болоод ажиллаж болно, хөрөнгө оруулалтын банк нь болж байна, хувийн банкны үйлчилгээ ч үзүүлээд явах боломжтой, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа ч явуулах боломжтой.

О.Наранхүү

Сонгогчид Ардын намд хүссэн шиг нь бүтэн итгэл хүлээлгэсэнгүй

Дарга, цэрэг нь тодорхой болоод энэ удаагийн сонгуульд зассан шагай шиг орсон бол Ардчилсан намд ялалт ойрхон байлаа. Нөгөөтэйгүүр гуравхан сарын дотор сонгогчдын санал ингэж хувирч байгаа нь МАН-д томоохон сануулга болох ёстой.

О.Наранхүү

Монгол Украины араас орох нь

Олон улсын жишээг харсан ч тэр, аль нэг улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж төвөгтэй алхмаас зайлсхийж эдийн засгаа чирээд гаргасан түүх Мексик, Чили, Вьетнам, Унгар, Исланд байна. Харамсалтай нь ийм гарц, гаргалгааг эрх баригчид огтхон ч олж харахгүй, эрсдлийг нь өөрсдөө биш ард түмэндээ үүрүүлэх болохоор санаа зовохгүй байх шиг.

О.Наранхүү

АН-ын бужигнаан

Ардчилсан намд өнөөх л бугшмал байдал цаагуураа улам хурцдаж байтал наагуураа С.Эрдэнэ мэт нь “хэвлэлийнхэн Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын юуг нь ингэтлээ сонирхсон юм” хэмээн хээв нэг бухимдлаа илэрхийлж суух. Уг нь эрх баригч намын засаглалаас илүү цөөнхийн шинэчлэл илүү олон нийтэд сонирхолтой байх нь ойлгомжтой.

О.Наранхүү

Асгатын мөнгөний орд хэний гарт орсон бэ?

Сүүлийн үед Монголросцветмет нэгдлийн бусад орд газруудынх нь хувьд олборлолт багасаж, хуучин шигээ том байгууллага биш болсон, эдийн засгийн өгөөж нь буурсан ч Асгатын ордын лиценз гол үнэ цэнийг нь агуулдаг байсан гэвэл наймааны цаад зорилго Асгат руу чиглэсэн байж болох. Тэгвэл энэхүү ордын лиценз өнөөдөр Монгол Улсын төрөөс гадна хувийн аж ахуйн нэгжийн гарт орсон байгаа.

О.Наранхүү

Ерөнхий сайд намын бүлгээсээ ухамсрын шанаа авлаа

…Үүнийг л технократуудын Засгийн газар гэх бөгөөд олон улс оронд хэрэглэж ирсэн ба Ардын намынхан ч тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан италичуудын туршлагыг хуулбарлаж бидний тархийг угаасан гэлтэй. Харамсалтай нь Монголын хөрсөн дээр буухдаа тэрхүү мэргэжлийн Засгийн газар өнөөгийн Ж.Эрдэнэбатын тааруухан тодотголтой, ард олондоо тун чиг халгаатай кабинет болж буусан юм.

О.Наранхүү

Толгойгүй Ардчилсан нам

Намаа ялагдалд хүргэсэн хуучин удирдлагууд нь буцаад төрийн ордон хавиар эргэлдлээ, сүүдрийн “сайд” нар боллоо гээд намынхаа гишүүд болон олон нийтийн инээдэм, доог тохуу болохоос хэтрэхгүй.

О.Наранхүү