Нийтлэлч: Н.Эрдэнэ

Хэн нь худалч вэ?

Магадгүй МАН, МАХН хоёрыг эвсэхээс сэргийлэх шулуухан арга АН-д энэ л үлдсэн байж мэднэ, одоо Ерөнхийлөгч юу гэх болоо хэмээн таамаглажээ суутал Ерөнхий сайд амралтын өдрөөр Архангайг зорихдоо нэг мессеж шидчихээд замд гарав.

Н.Эрдэнэ

Арабуудын мөнгө япончуудынхаар солигдов

Мэдээж 23 тэрбум хүртэл үнэ өсгөсөн, улс төр-бизнес дэх “Ховдын фракц”-ын Ц.Баатарсайхан татгалзахгүй л болов уу. Абдул Каримын 24 тэрбум арабуудын мөнгө байсан юм бол одоо Ц.Баатарсайханых япончуудынх гэж хэлж болохоор.

Н.Эрдэнэ

АН-ын баяр ба генсекүүдийн тавилан

Ер нь цагийн байдал ороо бусгаа тул нэг их тэмдэглэж сүйд болоод байх баяр биш болсныг Х.Баттулгын шийдвэр, З.Энхболдын дэмжлэг тодхон харуулж байна. Юундаа ч баярлах билээ дээ. 15 жилийн өмнөх энэ өдөр тогтоосон их эвлэрэл, нэгдлээ дурсахын тулд 100 дахь өдрөө ял эдлэж байгаа Л.Гансүхээ шоронд эргэн очих л хэрэг гарах байх даа тэдэнд. Мэдээж хүн чанар, нинжин сэтгэл хэн нэг удирдагчид нь үлдсэн бол…?

Н.Эрдэнэ

Монголчуудын тамын тогооны үлгэр давтагдав

Карим хэдийгээр Монгол Улсын иргэн боловч гадаад хүн. Тэр гадаадынхандаа Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах ямар хэцүү болсныг, улс төр бизнесийн явцуу эрх ашиг бүхий бүлэглэлүүд нь төрийн албадаа, хэвлэл мэдээллийнхнээ ашиглан яаж турхирдгийг ярих нь гарцаагүй. Монголчуудын тамын тогооны үлгэр ээ гэж.

Каримыг татаад унагачихлаа. Одоо л нэг санаа амрах уу даа…

Н.Эрдэнэ

Шалихгүй лидерүүдийн ялихгүй сурталчилгаа

Тэдгээр “гавьяа”-нуудын гол санаачлагч Н.Алтанхуяг нарыг одоогийн АН-ын удирдлагууд хэрхэн яаж бусадтай нийлэн засгаас хөнтөрч байсныг, одоо эргээд тэдний хийж бүтээснийг өөрийн гараар хийсэн зүйл мэт ялихгүй сурталчилгаа болгож суугаад жирийн гишүүд нь хүртэл халаглах биз ээ.

Н.Эрдэнэ

Намгүй нийгэм мафийн нийгэм болдог

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулиар ердөө 31 хүн нийлж нам байгуулах, бас ядах юмгүй татан буулгах бололцоо нээгдэх юм байна. Намуудын төлөвшлийг үгүйсгэж, үй олон намтай болгон нэр хүндийг нь унагаах нь хэнд ямар ашигтай вэ? Бодох л асуудал-

Н.Эрдэнэ

Ч.Ганхуяг Абдул Каримыг хардав

Ер нь циркийн барилгыг Ч.Дагвадоржид хувьчилж өгөх үйл явц ингэж ил тод явагдсан билүү дээ. Том обьектуудаа монголчууд далдуур сэм үгсэн, нам тохирч хувьчлахдаа л гаршсан болохоос иймэрхүү ил чөлөөтэй дуудлагаар хувьчлахад нэг л дасаж өгөхгүй байгаа бололтой.

Н.Эрдэнэ

Хөгжлийн банк бондыг ингэж зарцуулжээ

“…Миний сонссоноор АН-ын дарга З.Энхболд ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа л Байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Арай хэтэрхий улстөржсөн үйл ажиллагаа болж байна.

Н.Эрдэнэ