Нийтлэлч: Н.Эрдэнэ

Эрх баригчид парламент дахь бүлгийнхээ гишүүдийн “амыг бариад” эхэлжээ

Ардын намын парламент дахь 65 гишүүнтэй “бүдүүн” бүлгийнхэн намын болоод намын даргынхаа эрх ашигт тохируулан зүтгүүлж байгаа хууль, тогтоолын төслүүдийн талаар эсрэг байр суурь илэрхийлсэн, шүүмжлэлтэй хандсан бүлгийн гишүүдийнхээ үгийг олон нийтэд хүрэхэд нь цензурдэж эхэлжээ.

Н.Эрдэнэ

Эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс уучлал гуйх ёстой!

Ямар ч улс орны улстөрчид, сайд дарга нар, ялангуяа нийгмийн хамгааллын салбар хариуцсан сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тун болгоомжтой ханддаг гэдгийг Н.Номтойбаярт дахин сануулъя.

Н.Эрдэнэ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэлний өндөр боловсролгүй байх нь тодорхой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчдээ парламентад суудалтай улс төрийн хүчнүүд бүрэн тодорхойлж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр нэр бүхий гурван улстөрчийн нэг тодрох нь ойлгомжтой болж эхлэв.

Н.Эрдэнэ

Оффшорчдын нүүр царай гэгдэх С.Баяр, С.Баярцогт нараар хур хөрөнгийнх нь эх үүсвэрийг тайлбарлуулъя

Тэд Оюутолгойн гэрээ, ханган нийлүүлэлт, НИК-ийн хувьчлал, ураны бизнес, чеченүүдийн түрээс зэрэг хууль бус бизнест холбогдоогүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө овоохон хөрөнгөтэй болчихсоноо баталж, нотолж чадвал хөөрхий тэднийг нүд үзүүрлэж чичлэх хэрэг байхгүй болно.

Н.Эрдэнэ

МАН довтолж, АН унтаж, МАХН сэм гэтэж байна

Харин МАН-ын нэр дэвшигчийн гол өрсөлдөгч болох учиртай Ардчилсан нам төрийн тэргүүний сонгууль болохгүй мэт, хатуухан хэлбэл унтаж байна. Одоохондоо Дотоод Бодлогын хорооныхоо сонгуулийн санал хураалтыг явуулах гээд нам дотроо л ааг амьсгаагүй, завгүй байх шиг. Цөөнгүй хүчтэй улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн ч нам нь дотоод ажилдаа түүртээд, шинэхэн нарийн бичгийн дарга О.Магнай Хуралдай бондын талаар мэдэгдэл хийснээс өөрөөр таг чиг.

Н.Эрдэнэ

Эрдэнэтийн 49 хувь нохойн замаар орсон гэж үү?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урт гэгчийн уран цэцэн үгс хэлэхдээ ч Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мартав. Түүний үгэнд “Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна” гэсэн хэсэг буй мөртөө Эрдэнэтийн талаар таг чиг. Тавантолгойн талаар ярьсан хэрнээ Эрдэнэтийг юу болгож байгаа тухай дурдсангүй.

Н.Эрдэнэ

Засгийн газрын унтаа, удаан, урагшгүй байдлынх нь бас нэг гэрч

Салбарын сайдаар томилогдож очоод есөн сарын нүүр үзчихсэн сайд “Таныг сайдын суудлаа өгнө гэсэн мэдээлэл цацагдсан энэ үнэн үү?” гэсэн сэтгүүлчийн ганцхан асуултад л “Би тийм юм огт яриагүй. Тийм цуурхал тараасан байна лээ” хэмээн итгэлтэй, тодорхой хариулсан байх юм.

Н.Эрдэнэ

Цагаан сар ба хар нулимс

Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65 гэдэг. Тэтгэвэрт гарах насыг нь 65 хүргэчихвэл монгол эрчүүдийн ихэнх нь насаараа цалингаасаа суутгуулсан мөнгөө насны бөгсөн дээр тэтгэвэр болгон авна гэдэг гэнэн итгэлтэйгээ цуг хадан гэртээ одох бололтой.

Н.Эрдэнэ