Нийтлэлч: З.Боргилмаа

Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээл

-Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болж баймааж нь далд уурхайн бүтээн байгуулалтын нээлтээ хийлээ. Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар “Рио Тинто”-той төдийгүй 15 банктай ярилцах болно-

З.Боргилмаа

Пропорционалийн “гажиг”-аас мажоритарын “бэлгэдэл” рүү

-Пропорциональ тогтолцооны “гажиг” нь “оймсонд хавчуулагдагсдыг” парламентад олноор нь оруулж ирсэн явдал гэдэг. Тэгвэл мажоритар тогтолцооны “гажиг” нь орон нутгийн “одууд”-ыг нэг бусаар нь ордонд оруулж ирсэнийг яагаад хэлж болохгүй гэж?!-

З.Боргилмаа

Ардчилсан намд нэр бүтэн хүн үлдсэн үү?

-Бүтэн нэр, бүлээн зүстэй лидергүй болтлоо өөрсдийнхөө гарт гутаагдсан энэ нам ард түмний өмнө ахиад нүүр бардам, нуруу тэнэгэр зогсч чадах эсэх ч эргэлзээтэй. Нэгэн цагт коммунизмыг нураасан тэд өдгөө ардчиллаа нураахад ч бэлэн болтлоо өөрчлөгджээ-

З.Боргилмаа

“Царигийн маргаангүй” сошиал сүлжээ хэмээх дэд бүтэц ба сэтгүүл зүй

– Хүн бүр хувийн мэдээллийн хэрэгсэлтэй болох боломжийг Зукерберг олгосон. Тэнд сэтгүүл зүйн шаардлага тавигддаггүй учраас ямар ч босгогүй. Цариг гэх геополитикийн маргаан байхгүй учраас түүнийг ашиглаад ямар ч босгогүй хувийн байр сууриа асар хялбархнаар түгээж болно. Чухамхүү энэ бололцоо нь сошиал медиаг сэтгүүл зүйгээс илүү нөлөөтэй, илүү хурдтай болгож байгаа. Гэвч…-

З.Боргилмаа

“Тоглоомын дүрэм”-ийг өөрчилж болох шаанс

-Нийслэлд мандатын тоог нь нэмж болохоор тойргууд цөөнгүй байгаа нь ч ажиглагддаг. Харин яг тийм шаардлагатай тойргуудад мандатын тоог нэмэх гээд байна уу, эсвэл хэн нэгэнд зориулаад хүссэн тойрогт нь мандат нэмж “зальдах” гээд байна уу гэдэг нь эргэлзээтэй-

З.Боргилмаа

Хойд хөрш МАН-д илүү итгэж байна

-ОХУ төрийн бодлогын түвшиндээ өнөөгийн эрх баригчдыг биш харин тэдний өрсөлдөгч, сөрөг хүчнийг илүү чухалчлан авч үзэж байгаагаа илэрхийллээ. Дараагийн эрх баригч хүчин МАН гэсэн хандлагаа ОХУ бараг ил тод зарлачихав-

З.Боргилмаа

Н.Энхбаяр МАН-д тал өглөө, харин М.Энхсайхан АН-д ямар хариу барих бол?

-Эх сурвалжийн мэдээллээр бол М.Энхсайхан Ардчилсан намд нэгдье, гэхдээ юуны өмнө дүрмээ өөрчил гэдэг болзол тавьсан аж. Тэгвэл Ардчилсан намын дүрэм яагаад М.Энхсайханд таалагддаггүй юм бол гэх асуулт гарч ирж байна-

З.Боргилмаа

Н.Энхбаяр үнэд орох цаг

-Ардчилсан намын Засгийн газрын зураг төөргийг, цаашлаад сонгуулиар унах, босохыг Ардчилсан нам биш Н.Энхбаяр л шийднэ гэхэд болохоор. Түүнд юу хэрэгтэйг нь, цаашилбал юу дуртайг нь өгнө, гэвч хаа хүрч ханахыг нь мэдэхгүй. Хамгийн сүүлийн байдлаар лав л түүнд Онцгой байдлын албыг өгчихлөө-

З.Боргилмаа

Дөрвөн “Энх”

– Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвгүй, өөр өөрсдийн эрх ашгийн төлөө улайрсан бух шиг өөд өөдөөсөө хэрсэн улстөрийн дөрвөн хүчин өнөөдөр Монголын хувь заяаг шийдэж байна. Эдгээр улстөрийн намын дарга нар болох З.Энхболд, М.Энхболд, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын өнөөгийн улс төрийн байр суурийг тодорхойлох гээд үзье-

З.Боргилмаа