Asia/Africa

Эдийн засгийн хямралаас гарахын тулд залбирал хийхийг уриалав

С.Бат 218 үзсэн2

Африкийн Замби улсын Ерөнхийлөгч Эдгар Лунгу улс орондоо тохиолдсон эдийн засгийн хямралыг даван гэтлэхийн тулд ард нийтээрээ мөргөл үйлдэж бурханд залбирахыг уриалжээ. Замби улсын эдийн засаг нь уул уурхайгаасаа хамааралтай, тэр дундаа зэсийн олборлолт экспортын орлогынх нь 70 хувийг бүрдүүлдэг. Замбийн үндэсний валют квача нь энэ жил ам.долларын эсрэг 45 хувь суларч, зэсийн үнийн уналт эдийн засгийг улам доройтуулсан бол усны түвшин багассанаар тус улсын усан цахилгаан станцууд ажиллаж чадахгүйд хүрч эрчим хүчний хомсдолд оржээ. Одоогоор эрчим хүчний хомсдлын улмаас нийслэл хотод хоногт өдөр бүр 14 цаг цахилгаан таслах хуваарь тогтоосон байна. Ерөнхийлөгчийн санаачлагатай холбогдуулан тус улсын засгийн газраас бүх баар цэнгээний газруудыг хааж, үзвэр үйлчилгээ, хөлбөмбөгийн тэмцээнүүдийг зогсоон орон даяар мөргөл үйлджээ.

Замбийн 15 сая хүн амын 80 хувь нь христ шашинтай тул сүм хийдийн тэргүүнүүд ерөнхийлөгчийн уриалгыг дэмжин мөргөлийн ажиллагааг зохион байгуулсан байна.

Эх сурвалж: The Quartz

Сэтгэгдэл (2)

  1. Pretty part of content. I just stumbled upon your blog and in accession capital to say that I acquire actually enjoyed account your weblog posts. Anyway I will be subscribing to your augment and even I achievement you get right of entry to constantly fast.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх