Portrait

Оросын түүхийг бүтээлцсэн гүрж эр

Н.Төгсмандал 7,910 үзсэн4

Хүн төрөлхтөний хувь заяаг шийдсэн аугаа их дайнд Оросын ард түмэн ялгуусан ялагч болон тодроход гүрж эрийн гүйцэтгэсэн гавьяа баллашгүй их. Тэрээр Оросын ард түмэнд гай тарьж их хэлмэгдүүлэлтийг хийсэн ч гавьяа байгуулж дайны хүнд хэцүү цаг үед нугаршгүй улирдагч байж чадсаныг түүхчид онцолдог.

Уинстон Черчилль: Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч, атомын зэвсэгтэй болгон үлдээсэн дэлхийд хосгүй, аугаа их, хэмжээгүй эрхэт ганцаарчлан захирагч байв

“Шалгасан, сорьсон асар хүнд дайны жилүүдэд улс орныг нь суу билэгт, няцашгүй туйлбартай жанжин Сталин толгойлж байсан нь Орос орны хувьд асар их том аз заяа байлаа. Тэр бүх амьдралаараа туулж өнгөрүүлсэн биднийг гайхашруулсан хувирамтай, хатуу ширүүн цаг үеийнхээ хамгийн гарамгай сод бие хүн нь байлаа. Сталин эгэл бус эрч хүчтэй, нугаршгүй хатан зоригтой, яриа хэлцэлд эрс хатуу, өршөөлгүй ханддаг, түүнд нь энд, Британийн парламентад боловсорсон би хүртэл юу ч сөргүүлэн тавьж чаддаггүй байв.

Сталин бидэнд гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр ямар ч үед сандарч тэвддэггүй, логик дэс дараатай, утга төгөлдөр мэргэн цэцэн сэтгэдэг байв.

Сталин хүнд үед хамгийн боломжгүй хүнд байдлаас ч гарах арга замыг олж гарч чаддаг ялагдашгүй мастер байсан юм. Үүнээс гаднатэр хамгийн эгзэгтэй бэрх болон ялалтын баярын үед ч аль алинд нь адилхан хуурмаг хоосон зүйлд сэтгэл автагдалгүй тайван байдаг байв.

Сталин бол эгэл бус олон талтай хүн байсан юм. Тэр аугаа том эзэнт гүрнийг буй болгож, өөртөө бүрэн захируулсан хүн. Энэ хүн өөрийнхөө дайсныг мөн өөрийнхөө дайснаар устгуулж чадаж байв.
Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч, атомын зэвсэгтэй болгон үлдээсэн дэлхийд хосгүй, аугаа их, хэмжээгүй эрхэт ганцаарчлан захирагч байв. Түүх болон ард түмэн ийм хүмүүсийг хэзээ ч мартдаггүй юм”

Энэ үгийг өнөө цагийн манай ардчилагчдын шүтээн болсон У.Черчиль хэлжээ.

Сталиныг нас барсны дараа түүнийг хараан зүхэх явдал ЗХУ-д төдийгүй дэлхий дахинд ид хүчээ авч эхлээд байх үед буюу 1959 оны 12 дугаар сарын 21-нд коммунизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, чаддаг ч үгүй Уинстон Черчиль Их Британийн парламентад хүрэлцэн ирж, өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч Иосиф Сталины тухай энэ алдартай үгээ хэлжээ. Үнэхээр хүчирхэг нугаршгүй Сталин байсан тулдаа Гитлерийг нуга дарсан билээ. Үнэхээр ч Сталины цуцашгүй учирзүйтэй яриа хэлэлцээрийн үр дүнд Ялтад Монголын тусгаар тогтнол баталгаажсан билээ.

И.В.Сталин 1878-1953 он

Иосиф Виссарионович Сталин 1878 оны 12 сарын 18-нд Гүржид гуталчны хүү болж төрсөн. Тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ. Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923).

1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн.

Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа.

1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ.

Герман Зөвлөлтөд халдан довтлоход Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд Сталин нас нөгчсөн. Сталины үхлийн талаар янз бүрийн таамаг, онол байдаг.

Сталины тухай сонин хачин

1906-1907 онд Сталин Өвөр Кавказад банк дээрэмдэхээр төлөвлөж, зохион байгуулж байжээ. Найман удаа баривчлагдаж, цөлөгдөж, дөрвөн удаа оргожээ. Кинон дахь сексийн үзэгдлийг хүлцэж чаддаггүй байсан бөгөөд энэ нь түүнийг галзуурах шахам болгодог байж. Дайллага цайлган дээр орос ардын дуу дуулах дуртай байсан. Ном унших үнэхээр дуртай, гэр, ажлын өрөө, зусландаа асар том номын сантай байсан бөгөөд голдуу түүх, гүн ухаан, марксизм, эдийн засгийн ном байжээ. Шашингүйн үзлийн ном зохиолыг үзэн яддаг, үүнийг “шашны эсрэг хаягдал цаас” гэдэг байжээ. Гүрж, орос, эртний грек хэл мэддэг байсан, түүнчлэн шашны сургуульд сурч байхаасаа шашны слав хэл мэддэг байжээ.Зарим судлаачийн нотолдгоор,англи, герман хэл мэддэг,номонд унгар, франц хэлээр тэмдэглэл хийдэг байжээ. Армян, осетин хэл мэддэг байсан байна. Гэсэн ч Троцкий нэг удаа өгсөн ярилцлагадаа, “Сталин гадаад хэл ч мэддэггүй, гадаад орны амьдралыг ч мэддэггүй” гэж хэлсэн байдаг. Баримт бичиг, захидал зэргийг машалдаа мадаггүй бичдэг байсныг мэдэх хүмүүс олонтаа дурдсан байдаг байна. Хүүхэд байхдаа гараа гэмтээсэн учир 1916 онд цэргийн албанд тэнцэхгүй гэж үзжээ. “Цинандали”, “Телиани” дарс л уудаг байж. Заримдаа коньяк ууна, цагаан архи огт амсдаггүй байжээ. Сталин өдөр тутмын амьдралдаа тоглоом шоглоом хийх дуртай байж. Бас зураг зурах дуртай байсан гэнэ. ЗСБНХУ-д соёл, амралтын олонх цэнгэлдэх хүрээлэнг Сталины санаачлагаар барьжээ.

Намын дээд удирдлагад байсан эхний 10 жилд Сталин огцрох тухай хүсэлтээ гурван удаа гаргаж байжээ. Гэхдээ энэ хүсэлт нь бусад нөхдийг шалгах ээлжит шалгалт байсан гэдэг. “Хэрхэн санал өгсөн нь чухал биш, харин хэрхэн тоолсон нь чухал”. 1934 онд намын ерөнхий нарийн бичгийн даргынсонгуулийн дараа Сталин ингэж хэлжээ.

Мина эрэгч шархадсан Жульбарс нохойг 1945 оны ялалтын парадын үеэр түүний шинельд ороон, Улаан талбайгаар авч явжээ. Дайны үед түүний том хүү Василий Сталинд генерал цол олгуулахаар 12 удаа тодорхойлж байсан ч Сталин тухай бүрт нь хүлээж аваагүй байна. 70 насных нь ойгоор түүнд өгсөн бэлгийн жагсаалтыг 1949 оны арванхоёрдугаар сараас 1953 оны гуравдугаар сар хүртэл сонинуудад нийтэлж байжээ. Америкийн “Таймс” сэтгүүлоны хүнээр хоёр удаа тодруулж байжээ.

Эхний удаа 1940 оны нэгдүгээр сарын 1-нд Гитлертай үл довтлох тухай гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлт-Финийн дайныг эхлүүлж, улмаардэлхийн улс төрийн тавцанд хүчний тэнцвэрт байдлыг өөрчилсөн гэж тодруулсан байна. 1943 оны нэгдүгээр сард мөн сэтгүүл түүнийг дахин “Оны хүнээр” тодруулжээ. Сталиныг нас барсан өдөр Израильд үндэсний гашуудал зарласан байна. 2004 оноос өмнө Будапешт хот, 2007 оныг хүртэл Кошице хотын (Словак улс) хүндэт иргэн байсан бөгөөд одоо болтол Чехийн Ческе Будеевице хотын хүндэт иргэнажээ. Хуучин ЗСБНХУ болон Оросын бүгд найрамдах улсуудад Сталины нэртэй 30 гаруй гудамж одоо болтол байдаг.

Монголын тусгаар тогтнолын тухай Хятадын талд хэлсэн үгс

Хята­дын засгийн газрын төлөөлөгчдийн нэг болох Чан Кайшигийн төрсөн хүү Зян-Зинго нь Сталинтай уулзаж Монгол улсын тусгаар тогтнолыг хөндсөн чухал асуудал ярилцаж байжээ.

Тэрээр “Хя­тад улс алдагдсан Гадаад Мон­голын газар нут­гаа эргүүлэн авахын төлөө долоон жилийн турш дайн хийж бай­гааг та ойлгох ёстой. Японыг өнөөдөр хөөж гар­гаагүй байна. Зүүн хойд нутаг, Тайванийг эргүүлэн авч ча­даагүй байна” гэхэд Сталин: Таны үгэнд үнэний хувь их байна. Би үүнийг ойл­гоно. Гэхдээ өнөө­дөр би та нараас тусламж гуйгаагүй. Та нар харин на­даас тусламж гуйж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ танай улс хүчтэй бай­сан юм бол та нар өөрсдөө Японыг бут цо­хиж чадах бай­сан. Тэгсэн нөхцөлд мэдээж би ямар нэг шаардлага тавих эрхгүй.

Үнэн­дээ та нарын дэмий чалчаад байгаа шиг тийм хүч та нарт алга гээд уулзал­тын төгсгөлд “Хэрвээ Хятад улс, ЗХУ-ын саналыг хүлээж авахгүй бол “Гадаад Монголын хил нь Өвөр Мон­голын газар нутгийг оруулан хамарч, хэм­жээгээрээ бүр ч том БНМАУ-ыг байгуулахад хүргэнэ” шүү хэмээн сүрдүүлсэн бай­на. /Энэхүү ярианы тэмдэглэлийн талаар Тайваний архивт хадгалагддаг байна/

Сталин “Хэрвээ Хятад улс Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй юм бол,ЗХУ Алс Дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй ээ, Тэгэхээр Хятад улс Япон улсад удтал эзлэгдсэн хэвээрээ байх болно.Үүнийг та нарт тодорхой хэлж байна. Ер нь Гадаад Монголын ард түмний тухайд авч үзвэл тэд Хятад дотор ч нэгдэхийг хүсэхгүй ЗХУ-тай нийлэхийг хүсэхгүй байгаа, тэгэхээр тусгаар тогтнуулж л таарна даа” хэмээж байв.

1945 оны наймдугаар сарын 14-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван-Шице тусгай нот бичиг гар­га­жээ. Үүнд ”Японыг бут цохис­ны да­раа Монголын ард тү­мэн бүх нийтийн санал асуул­гаар БНМАУ-ыг тус­гаар­лах нь зүйтэй гэж нотол­бол Хятадын Засгийн газар Гадаад Мон­голын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хүлээн зөв­шөөрнө гэж Хятадын Засгийн газар мэдэгдэж бай­на” гэсэн агуулагатай байв. 1945 оны 10 дугаар сарын 20-нд төрийнхөө тусгаар тогт­нолын төлөө Монголын ард түмэн 100 хувийн санал өг­сөнөөр 1946 оны 2 дугаар сарын 13-нд Хятадын хууль тогтоох танхим Монголын тус­гаар тогтнолыг хүлээн зөвшөө­рсөн билээ.

Сэтгэгдэл (4)

  1. I wish to point out my respect for your kindness supporting those people that need help with this particular idea. Your special dedication to passing the solution along appears to be amazingly practical and has always enabled most people much like me to realize their desired goals. Your personal helpful instruction indicates a great deal to me and further more to my office colleagues. Thanks a lot; from all of us.
    nike sneakers http://www.nikesneakers.us.com

  2. Can I just say what a relief to search out somebody who actually is aware of what theyre speaking about on the internet. You positively know how you can deliver an issue to gentle and make it important. Extra people must read this and perceive this side of the story. I cant imagine youre not more widespread because you positively have the gift.

  3. I precisely needed to say thanks again. I’m not certain the things I would’ve carried out in the absence of those pointers shown by you regarding my question. It truly was a traumatic situation for me personally, but viewing the very skilled tactic you dealt with it took me to jump with happiness. Now i am happy for your guidance as well as believe you are aware of a powerful job you were providing educating others all through your web page. I know that you’ve never encountered all of us.
    calvin klein outlet http://www.calvinkleinoutlet.us.com

  4. I must express appreciation to you just for rescuing me from this issue. As a result of looking through the the net and meeting proposals that were not beneficial, I thought my entire life was gone. Living without the approaches to the difficulties you have fixed all through your main report is a serious case, and the ones that could have in a wrong way affected my career if I had not discovered your web site. Your main knowledge and kindness in handling a lot of stuff was very helpful. I am not sure what I would’ve done if I had not come upon such a stuff like this. It’s possible to at this time look forward to my future. Thanks a lot very much for this skilled and results-oriented guide. I will not be reluctant to propose your site to any person who should receive guidance on this problem.
    adidas ultra boost 3.0 http://www.adidasultraboost.us.org

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master