Other Voices

Монгол банкны үе үеийн ерөнхийлөгчид байнга улс төрийн дарамтанд ажилладаг

Зууны мэдээ 2,013 үзсэн1

Олон улсын банк санхүүгийн зөвлөх Д.Энхжаргал:

-Монгол банкны үе үеийн ерөнхийлөгчид байнга улс төрийн дарамтанд ажилладаг. Уг нь хуулиараа хараат бус боловч бодит байдалд өөр байдаг. Төв банкны мөнгөний бодлого “Ерөнхийлөгч” гэсэн ганц хүний хариуцлага дор байна гэсэн үг л дээ. Гурван сая хүний амь амьдралтай холбоотой санхүүг ганц хүнд хариуцуулан даатгах нь эрсдэлтэй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц тогтолцоо. Хөгжлийн асуудал ярихад заавал санхүүгийн асуудал яригдана. Том крантаар урсдаг мөнгөний урсгал нь хэдхэн том компанид очдог. Гэтэл нийт хямраад байгаа жижиг аж ахуй нэгжүүдэд хүртээмжтэй биш. Тухайлбал, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн зөвхөн дөрвөн хувь л тэдэнд очжээ.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to say I’m new to weblog and truly enjoyed this blog site. Most likely I’m want to bookmark your site . You amazingly come with superb stories. Thanks a bunch for revealing your blog.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master