Video

Ц.Оюунгэрэлийг сайдаас чөлөөлсөн далд учир шалтгаан

Politik.mn 30,664 үзсэн0

Улс төр шинжээч Цогсүрэнгийн Ганболдын эрхлэн хөтөлдөг Politik зохиогчийн хөтөлбөрийн ээлжит дугаар өчигдөр орой /2016.5.1/ 20.00 цагаас NTV телевизээр цацагдсаныг Politik.mn сайт уншигчдадаа бүрэн эхээр нь толилуулж байна.

Энэ удаад Politik-ийн зочноор УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уригджээ.

Хөтлөгч түүнээс Монгол дахь хүний эрхийн зөрчлийн тодорхой жишээнүүд, тухайлбал төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Булган, Засгийн газрын Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлээд ял эдэлж буй Гансүх, эрүүгийн хэрэгт удаан хугацаагаар сэжиглэгдэн шалгагдсан Дэнзэн нарын эргэн тойронд өрнөсөн үйл явц, Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд байгуулагдан идэвхтэй ажиллаж байсан  Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам яагаад дараагийн Засгийн газарт багтаагүй болон Ц,Оюунгэрэлийг сайдаас чөлөөлсөн далд учир шалтгаан, их улс төрд цөөнгүй жил нэг багт хамтран зүтгэж байсан Ерөнхийлөгч Ц,Элбэгдорж болон эрхэм гишүүний одоогийн харилцаа зэрэг эгзэгтэй асуултуудад илэн далангүй хариулт авчээ.

Politik-ийн шинэ дугаарыг  сонирхоно уу.

Сэтгэгдэл үлдээх