Chronicle

Салбарын сайдууд цагдаагийн удирдлагатай яагаад зөрчилдөв?

Х.Хулан 7,418 үзсэн1

Ардчилсан нам төрийн эрхэнд байх энэ дөрвөн жилийн хугацаанд хоёр Засгийн газар ээлжлэн ажиллаж, ЦЕГ-ын даргын албыг гурван хүн сэлгэн хашчээ. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үед ЦЕГ-ын дарга Б.Билэгт салбарын сайдтайгаа ойлголцолд хүрээгүй, улмаар сайд дээрээ хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудалд холбогдон үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний дараа ЦЕГ-ын даргаар хагас сарын хугацаанд ажилласан С.Баатаржав нар мөн л солигдсон юм. Үүний дараахан Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж, Хуульзүйн сайдаар Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав томилогдож, ЦЕГ-ын даргаар Р.Чингис томилогдсон юм. Гэвч өдөөгийн Хуульзүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингистэй үйл ойлголцон албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаад байна. АН-ын хоёр Засгийн газрын нүүрэн дээр ЦЕГ-ын дарга нар салбарын сайдтайгаа үл ойлголцолд хүрч, улмаар халагдах солигдох хүрсний шалтгаан юу байв. Төстэй болон ялгаатай талуудыг тунгаан харахыг оролдьё.

Хуульзүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан учраас

ЦЕГ-ын удирдлагууд ажлаа өгсөн үү

13113337_10206428830735284_119306140_o

2012 оны наймдугаар сарын 17. УИХ-ын нэгдсэн чуулганаар АН-ын анхны Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг томилох санал 100 хувийн саналаар дэмжигдлээ.

 2012 оны есдүгээр сарын 3.  Өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлж Б.Билэгтийг томиллоо.

2014 оны гуравдугаар сарын 2.Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан аж.

2014 оны дөрөвдүгээр сарын 30. Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийв. Албан ёсны мэдээлэлд “Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл нарын тухайд “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хар тамхины хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа. Тухайн хэрэгт холбогдогч иргэн С-ийн утсанд олон тооны холболтууд гарч ирсэн. Энэ холбогдсон дугааруудын нэг нь Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн утас байсан. Харин хууль бусаар тагнаж, чагнасан асуудал байхгүй. Тагнуулын байгууллага энэ асуудлыг шалгаад Прокурорын байгууллага хянаад шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс тагнасан, чагнасан зүйл алга гэж үзсэн” гэв. /Энэ үед Монгол Улсын Ерөнхий прокуророор өдгөөгийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав ажиллаж байв/

2014 гуравдугаар сарын 19. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн ярилцлага “Өнөөдөр” сонинд хэвлэгдэн гарав. Үүндээ тэрбээр ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн талаар ярихдаа “Энэ хүн анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ гэдгээ хэлж энэ ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан бидний үзэл бодол зөрөөд байна. Энэ бол эцсийн дүндээ хувь хүний биш, улс орны асуудал байхгүй юу. Түүнээс биш хувь хүний хувьд зөрчилдсөн юм байхгүй. Юутай ч хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа юм шиг байна. ЦЕГ-ын дарга нь ийм үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа” гэв.

2014 оны дөрөвдүгээр сар. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад эрүү үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандав.

2014 оны дөрөвдүгээр сарын 27. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн UBS телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа …Х.Тэмүүжинг огцруулахгүй ээ. Хамгаална аа. Энэ хамгаална гэдэг нь бид хууль, шүүхийнхээ шинэчлэлийг хийе гэж байгаа юм. Зарим нь хэлдэг юм. “Х.Тэмүүжин ганцаараа хийдэг юм уу” гэж. Х.Тэмүүжин ганцаараа хийхгүй л дээ. Хууль, шүүхийншинэчлэлийг хийе гэхэд маш олон хүний хүчин зүтгэл орж байгаа. Алдаа бол хамгийн сайн багш. Алдаа, шүүмжлэл гэдэг надад хамгийн сайн багш байсан. Багш хүн хүртэл алдаад, цаашаа ойлгодог гэж боддог. Эд нар ойлголцоод, хамтраад явчих боломжтой. Би Билэгтийг орж ирэхэд толгой түрүүгүй ч загнаж байсан. “Чи өргөдлөө өг. Чи яв. Чи үнэхээр энэ Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол яв. Боллоо. Тэмүүжингийн асуудал орж ирээд юм уу, чиний асуудал ороод ирэхэд би чамайг явуулна шүү. Чи наад цагдаагийнхаа удирдлагыг хийгээд ажилласан шиг ажилла” гэж. Бидний хооронд тийм юм байдаг юм” гэв

2014 оны наймдугаар сарын 15. Засгийн газрын хуралдаанаар Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

2014 оны есдүгээр сарын 2. ЦЕГ-ын дарга С.Баатаржав Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэхэд ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж байгаа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг шалгах үүрэг чиглэл өгөөд зогсохгүй албан тушаалаас нь чөлөөлөх тушаал гаргав.

2014 оны 11 дүгээр сарын 21. АН-ын хоёр дахь Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайханбилэг томилогдлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95.5 хувь нь дэмжин баталлаа. Хуралдаанд нийт 44 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар дэмжлэг үзүүлсэнгүй. Мөн Ерөнхий сайдыг хэлэлцсэн чуулганы хуралд МАН-ын бүлгийн 26 гишүүн оролцсонгүй.

Хуульзүйн сайд “Эрүүгийн хэргийн сэжигтэн”-ий захиалгаар

ЦЕГ-ын даргыг солих шаардлага тавьсан уу?

13106614_10206428830615281_695551881_o

2014 оны арваннэгдүгээр сарын 28: Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж Р.Чингисийг томилох шийдвэр гаргав.

2014 оны арванхоёрдугаар сарын 09: УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

2015 оны аравдугаар сарын 30: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан гэрээс нь баривчлав. Түүнийг Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлаас мөнгө завсан хэрэгт буруутгав.

2015 оны арваннэгдүгээр сарын 03: Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үеэс сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан шалгах гэж байсан боловч тэр гадаад руу зугтав.

2015 оны арванхоёрдугаар сарын 31: Б.Батзаяа нарын хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Мөн Х.Баттулга, А.Гансүх нарыг гадаад явахыг хоригложээ.

2016 оны гуравдугаар сарын 16: УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулав.

2016 оны гуравдугаар сарын 17: УИХ-ын гишүүн Х.Баттулгын бас нэг туслах байсан “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг цагдаагийнхан шөнөөөр гэрээс нь баривчилжээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 11: УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшдэг “Женко” группийн охин компани болох “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн тайланд АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өчигдөр шалгалт хийсэн. Улмаар бичиг баримт, компьютерийн процессоруудыг тусгайгийн хамгаалалт дор цагдаагийн байгууллагынхан битүүмжлэн хураагаад явсан юм.

2015 дөрөвдүгээр сарын 15: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан “Цагдаагийн байгууллагаас тодорхой хэргийг шалгахдаа нийгмийн сэтгэл зүй, улс оронд болж буй нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргадаггүй, байдлыг хурцатгасан алхамуудыг хийж байгаа төдийгүй салбарын яамыг цаг тухайд нь зохих мэдээллээр хангаж ажиллахгүй байна. Мөн ЦЕГ-ын даргын гаргасан зарим шийдвэр нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна. Иймд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хүргүүлэв” гэсэн албан тоот илгээв.

2016 оны дөрөвдүгээр сарын 25: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах саналыг оруулж ирсэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын саналыг хүлээж авсангүй. Харин ч “Аль ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, ажилласаар ирсэн. Хэрэв та танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” хэмээн Д.Дорлигжавыг загнасан гэж хэвлэлүүд дуу нэг мэдээлэв.

2016 оны дөрөвдүгээр сарын 28. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин VTB телевизэд өгсөн ярилцлагадаа:

-Ерөнхий прокуророос Хууль зүйн сайд болсон хүн сайдын суудлынхаа хариуг юугаар төлөх вэ гэдгийг олон нийт харж байгаа. Хууль зүйн сайд хүн энэ улсад хууль сахиулах, хулгай зэлгийг таслах, шударга ёсыг тогтоох, өмгөөлж хамгаалах ёстой биз дээ. Түүнээс биш ажлаа хийж байгаа байгууллагын ажил үйлийг харлуулж, хэдэн луйварчны захиалгаар удирдлагыг нь огцруулах гэж улайрч суудаг сандал ширээ биш… гэв.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to mention I am just all new to blogging and site-building and definitely savored your web site. Likely I’m likely to bookmark your blog . You absolutely come with incredible well written articles. Thank you for sharing your website page.

Сэтгэгдэл үлдээх