Breaking

М.Энхсайхан шалдаа буужээ

Х.Хулан 1,241 үзсэн2

     Монголд олон намын тогтолцоо бүрдсэнээс хойш УИХ-ын сонгуулиас татгалзсан УИХ-д суудалтай улс төрийн намын түүх хараахан бичигдээгүй байгаа.

Харин М.Энхсайханы тэргүүлсэн МҮАН-ын Удирдах зөвлөл 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй, Ардчилсан намыг дэмжиж ажиллана гэж өчигдөр зарласан нь хамгийн содон мэдээний нэг болж байна.

Цагаан сарын өмнө АН-ын дарга З.Энхболдын урилгад “АН-ын туган дор тийм амархан очоод мөргөх хүн биш” гэсэн утгатай нэлээн ихэрхүү хариу өгч байсан М.Энхсайхан шалдаа буусан бололтой. Одоо УИХ-д эвсэж байгаа МАХН-тай нэгдэхгүй, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Эх орон” намтай эвсэл байгуулахаар судалж байгаа гэж байсан М.Энхсайханы судалгааны хариу тун муу гарсан юм болов уу. Ядаж байхад овоо чангахан дуугардаг Б.Уянга нь шинэ намын дарга болоод явчихсан түүний халаасанд 2016 оны УИХ-д нэр дэвших кандидатууд бараг алга байна. Н.Батцэрэг, М.Сономпил нарыгаа сойгоод сойгоод хурдлахгүй, өөрөө ч нэр дэвшээд гарах магадлал тун бага. Ийм нөхцөл бүрэлдсэн нь М.Энхсайханыг буулт хийлгэж байгаа бололтой. Тэрээр энэ сонгуулийг АН-ыг дэмжсэн нэртэй хөнгөн сууж даваад АН хэрвээ ялбал бялууны хэлтэрхий олно гэж тооцсон байх магадлалтай.

Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл үлдээх