Post

Ундны усны төлөөх бодит дайн эхэлжээ

Ш.Самбуу 2,187 үзсэн1

     Ус ба усны нөөцтэй холбоотой жинхэнэ хямрал Энэтхэгийн хойд нутагт дэгджээ. Энэ асуудлаас болж нутгийнхан хэд хоногийн турш нүүр гараа ч угааж чадахгүйд хүрчээ. Халуун орны хувьд энэ нь ариун цэврийн гэхээс илүүтэй эрүүл мэндийн асуудал болж байгаа юм. Гэхдээ Энэтхэг улс цор ганцаараа усны хомсдолд орчихоогүй. Энэ хэсэгт хоёр асуудал хурцаар тавигдаж байгаа юм.

Тодруулбал муссон салхины борооны улирал дахь бага хур тунадас, усны нөөцийн эрс хомсдол гэсэн хоёр асуудал үүсчээ. Энэ хямрал нь хөдөө аж ахуй, мөн 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн томоохон хотод ч нөлөөлж байна. Энэтхэгийн 29 мужийн 10-т нь ган гачиг нүүрлэжээ. Сувгууд, гол мөрөн, цөөрмүүд бүгд ширгэж байна. Тус улсын эдийн засгийн өсөлт нь долоон хувьд хүрч, Хятадынхаас давсан ч ийм өргөн цар хүрээтэй ган тус орны фермерүүдэд ноцтой аюул учруулж магадгүй юм. Усны нөөцийг зүй зохисгүй ашиглах нь хөдөө аж ахуйн салбар, мөн цаашлаад улсын эдийн засагт хүчтэй нөлөөлж мэднэ.

Улс төрийн асуудал

     Гэтэл энэ асуудлаас болж түгшүүр зарласангүй. Усны нөөцийн яам нь улс төрийн хүрээллийнхэн, сэхээтнүүдийг усны хомсдол эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг ойлгохгүй байна гэж шүүмжлээд авчээ. Хөдөө аж ахуйн бүс нутагт муж хоорондын усны төлөөх жинхэнэ тэмцэл өрнөж болзошгүй гэж тус яам тэмдэглэсэн байна. Хэрэв асуудлыг одоо л шийдэхгүй юм бол ирээдүйд тус улсад “усны жинхэнэ дайн” нүүрлэнэ гэж албан тушаалтнууд үзжээ. Энэ онд өмнөх хоёр жилийнхээс 12-14 хувиар бага бороо орсон нь гантай үеэр тус оронд усны нөөц хүрэлцээгүй болно гэсэн түгшүүр төрүүлж байгаа юм. Энэтхэгийн зарим нутагт усыг ачааны машин, галт тэргээр зөөвөрлөж байна. Зарим мужид усны эх сурвалж дээр таваас дээш хүн цугларахыг хоригложээ. Энэ нь усны төлөөх маргаанаас урьдчилан сэргийлэх зорилготой ажээ. Үүнээс гадна нүүрсээр ажилладаг том цахилгаан станцуудаа хөргөхийн тулд Ганга мөрний усыг ашиглаж байсан бол одоо ус татах суваг нь дундарсны улмаас ажиллагаагаа хагас жилээр зогсоогоод байна. “Coca-Cola”-гийн үйлдвэрүүд гүний усыг хайр гамгүй хэрэглэж байгаа гэж үзсэн идэвхтнүүд таван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ.

Шалтгаан ба үр дагавар

     Энэ жил усархаг бороо их орно гэсэн урьдчилсан мэдээ байгаа ч энэ нь тус улсын усны хямралыг шийдэхгүй. Усны нөөц, хүрээлэн буй орчны албаны Эрчим хүчний зөвлөлийн гүйцэтгэх захирал Арнабха Гошийн ярьснаар 1951 онд Энэтхэг улс 350 сая хүн амтай, хүн бүрт 5600 шоо метр ус хүрэлцэхээр байжээ. Гэтэл энэ үзүүлэлт 2010 онд 1600 шоо метр болтлоо буурсан нь олон улсын стандартаар эрсдэлийн хэмжээ юм байна. Тэгвэл яг өнөөдөр энэ түвшин 1400 шоо метрт хүрчээ. Харин 20 жилийн дараа 1000 шоо метр гэсэн тоо гарах урьдчилсан зураглал байна. Хөрш Пакистанд ч цэвэр усны хүрэлцээгүй болсон. Энэтхэгт хур тунадас их хэмжээгээр унахаас гадна хойд нутгийн гол мөрөн нь Гималайн цас мөсний усаар тэтгэгддэг. Гэтэл Энэтхэгийн усны хомсдолын бодит шалтгаан нь хүн амын хурдан өсөлт, тээврийн үр дүн муутай систем, ус их шаардагдах цагаан будаа, чихрийн улаан манжингийн тариалалт, цахилгаан дизелийн түлш зэрэг болжээ. Еврокомиссоос саяхан Энэтхэгт явуулсан судалгаагаар тус улсад худгийн цооног 1960 оны 10 мянга байсан бол өнөөдөр 20 сая гаруй болтлоо өсчээ. Судалгаа шинжилгээгээр Энэтхэг 230 тэрбум шоо метр усыг гүнээс авч байгаа нь бусад улс орноос хамаагүй их юм. Усжуулалтын сувгийн 60 хувь, ундны усны 85 хувийг Энэтхэг хөрсний усаар нөхөж байна.

Зовлон нэгт ахан дүүс

     Гэхдээ Энэтхэгт үүссэн нөхцөл байдал өвөрмөц онцлогтой. Дэлхийн янз бүрийн бүс ийм асуудалтай тулгардаг. Харин тэд асуудлыг янз бүрийн аргаар шийдэхээр оролддог. Тухайлбал, Калифорнид сүүлийн 1200 жилийн турш нүүрлээгүй ган таван жилийн турш үргэлжилж байна. Орон нутгийн захиргаа усны түвшинг зохицуулахаар оролдож байгаа юм. Мөн тус мужид далайн ус нэрэх төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Гэхдээ энэ нь ашиг тусаа тун бага өгч байна. Мужийн хөдөө аж ахуй сүйрэлд хүрчээ. Цаашид ч энэ асуудал улам хурцадна гэсэн тооцоо гарч байгаа юм. Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бол хүн ам усны төлөөх жинхэнэ дайныг гаргах нь ойлгомжтой. АНУ-ын Далай тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний албанаас мэдээлснээр, 2011 оноос өмнө Сири улс хүчтэй ганд нэрвэгдэн, хөдөөгийн хүн ам нь хот руу шилжиж байв. НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн үнэлгээгээр 800 мянган сири гангийн улмаас амьжиргааны эх сурвалжаа алджээ. Зарим мужид нь хүн ам усны төлөө дайтаж байлаа. Улс орнуудын улстөрчид, идэвхтнүүд усны тэнцвэргүй байдлыг зогсоох арга саам хайж байгаа ч амжилтад хүрсэнгүй. Ойрын ирээдүйд усны нөөцөөс үүдэлтэй бүс нутгийн сөргөлдөөнүүд улам л газар авна гэж мэргэжилтнүүд сануулж байна. Ус нь дайн тулааны шалтгаан болох уу гэдгийг цаг хугацаа харуулна биз дээ.

Сэтгэгдэл (1)

  1. Amoxicillin Online Paypal Results Generic Propecia Viagra Professional 100 Mg Generic order cialis online 100mg Sertraline No Rx

Сэтгэгдэл үлдээх