Other Voices

Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй

Sonin.mn 2,130 үзсэн2

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Намайг АН-ын дарга байхад Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилуулахаар Ерөнхийлөгч нэрийг нь оруулж байсан. Та хүнд нөхцөлд ажилласан. Харин та хоншоор гаргаж чадаагүй, хонгилын хаалгыг хааж чадаагүй нээдэг хүн болсон. Таныг би өрөвдөөд байгаа юм. Та одоо үнэнийг хэлж чадахгүй л дээ. Хожим дурсамжиндаа бичээрэй. Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй. Таныг шахаж хэнийг томилох гэж байгаа бол. Та хуйвалдаанаас залхсан уу, хонгилын хаалга нээж өгөхөөс залхсан уу. Бизнесменүүдийг та бүхэн “алсан”. Бизнес хийж байгаа хүмүүсийг та нар шоронд хийлээ. Та хариуцлагагүй байсан. АТГ-ын Тамгын дарга байсан хүн нь өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байна.  Прокурорын дэргэдэх мөрдөнг буцааж өгье гээд би хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хэнийг ямар ч хэргээр хэрэг үүсгэж байх боломжоо авч үлдээд байна. Та нар ийм хонгилыг авч үлдээд байна шүү.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to say I am very new to blogs and honestly savored your blog site. More than likely I’m planning to bookmark your site . You certainly come with wonderful writings. Thanks for sharing your web page.

Сэтгэгдэл үлдээх