Other Voices

Намд оруулсан бизнесменүүд нь ашиг сонирхлын бүлэг байгуулаад нам гэдэг зүйл замхарсан…

Зууны мэдээ 541 үзсэн0

Ардчилсан хувьсгалын анхдагчдын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Нороврагчаа:

-1990 оны бидний тэмцсэн ардчилал 1992 оны Үндсэн хуулиар баталгаажиж хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулах тухай заасан ч хөрөнгөтний нийгэм рүү явж эхэлсэн. Намуудад санхүүжилт хэрэгтэй гээд аль аль нам нь  бизнесменүүдийг оруулсан. Тэднийг жирийн гишүүдийнхээ толгой дээгүүр алхуулж, том суудалд гаргасан нь ардчиллыг завхруулах анхны үүсвэр болсон юм.

Төрд орсон бизнесменүүд хувийнхаа эрх ашгийн төлөө явцгаасан. Үүн дээр ардчилалд анхнаас нь явсан хүмүүс “мөнгө рүү явахгүй бол эрх мэдэлгүй үлдэх нь” гээд тэдэнтэй нийлээд янз бүрийн арга хайж, түүний нэг жишээ нь хувьчлалыг ашиглаад “идэж уух” зүйл рүү орсон. Үүнийхээ хэрээр ашиг сонирхлын бүлэг байгуулаад нам гэдэг зүйл замхарсан даа. Энэ байдал өнөөдөр улам даамжирлаа

 

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master