Post

Бид Цэцийн гишүүн Д.Солонгыг эгүүлэн татах асуудлыг Дээд шүүх, УИХ-д тавина

Зууны мэдээ 2,803 үзсэн1

Г.Ганбат. Эх орончдын нэгдсэн намын дарга: 

– Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр бид хоёр иргэний хувиар Сонгуулийн тухай хуулийн есөн зүйл заалт  Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл гаргасан юм. Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш  гурав, мэдээлэл гаргаснаас хойш хоёр сарын дараа “маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэхээс татгалзлаа” гэсэн хариу ирүүлсэн.

     Бид  Цэцийн гишүүн Д.Солонгоог улс төрийн захиалгатай, эрх баригчдын зүгээс дарамттай,  “эзнийхээ” заавартай шийдвэр гаргалаа гэж хардаж байгаа. Хувийн хэргээр гадаадад голдуу байсан, ганц ч удаа уулзаж тайлбар аваагүй хүн гэнэт ийм шийдвэр гаргачих юм. Татгалзсан үндсэн шалтаг нь “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн үндсэн хуулийн заалт. Тэгэхээр энэ тайлбараар бол Үндсэн хууль зөрчих бүрэн эрхийг УИХ-д Үндсэн хуулиар олгочихсон болж таарч байна.

   Гадаад дотоод хаана байгаа нь мэдэгдэхгүй, ганц ч тайлбар нотолгоо аваагүй, уулзах хүсэлт хангаагүй Д.Солонго гишүүнээс татгалзана, эргүүлэн татах асуудлыг түүнийг анх санал болгосон Улсын дээд шүүх, томилсон УИХ-д нь гаргана.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master