Video

Шударга ёсны хувьсгалыг хэн, хэзээ хийх вэ?

Politik.mn 10,793 үзсэн23

Улс төр шинжээч Цогсүрэнгийн Ганболдын эрхлэн хөтөлдөг Politik зохиогчийн хөтөлбөрийн ээлжит дугаар өчигдөр орой 22 цагаас NTV телевизээр цацагдсаныг Politik.mn сайт уншигчдадаа бүрэн эхээр нь толилуулж байна.

Энэ удаад Politik-ийн зочноор УИХ-ын гишүүн Г.Уянга уригджээ.

Хөтлөгч түүнээс энэ удаагийн парламентад 11 суудал анх  авч Засгийн газрыг хамтран бүрдүүлсэн “Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар амласан Шударга ёсны таван хувьсгал гэгчээ ямар хэмжээнд гүйцэлдүүлснийг асуусны зэрэгцээ тус эвсэл доторх байр суурийн ялгаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн үед олонтаа ярих болсон мянганы төмөр зам, 60 тэрбум америк долларыг хялбархан босгож Монголоо мандуулах зэрэг ланжгар амлалтууд, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг шийдсэн парламент дахь хэлэлцүүлэг, Г.Уянга нарыг популистуудаар цоллосон өнгөрсөн жилийн эдийн засгийн форум зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн байна.

Politik-ийн шинэ дугаарыг сонирхоно уу.

Сэтгэгдэл үлдээх