Post

Монголын төр цөмийн хаягдал булшлах бэлтгэлээ дуусч байна

Судлаач Б.Амирлин 17,491 үзсэн35

Монгол Улс Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци болон түүнтэй шууд уялдаатай хэд хэдэн олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байна. Ингэж яаравчлан хэлэлцэх гэж байгаа нь энэ 3 дугаар сарын 31-нээс АНУ-ын Вашингтон хотноо хуралдах «Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт», түүнд манай Ерөнхийлөгч оролцож магадгүйтэй холбоотой бололтой.

Энэ бол цөмийн хаягдлыг Монгол Улсад булах гэсэн «Цөмийн клуб»-ын орнууд, Монголын улс төрчдийн олон жилийн, өндөр зохион байгуулалтай, нууцлаг үйл ажиллагааны чухал үе болох юм. Учир нь олон улсын гэрээгээр нэгэнт үүрэг хүлээж авбал тэр нь Монгол Улсын хуульд захирагдахгүй нөхцөл байдал бий болгох болно. Энэ асуудлаар Монголын хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй яриад эхэлсэн тул олон түмний анзаарахгүй байгаа цөмийн хаягдлын тээвэрлэлт, булшлах газрын тухай асуудалд анхаарал хандуулъя.

Тээвэрлэлтийн маршрутууд

Японы АЦС-уудын цөмийн түлшийг гол төлөв АНУ-д үйлдвэрлэсэн бөгөөд олон улсын гэрээгээр эдгээр түлшний хаягдлыг үйлдвэрлэсэн улс буюу энэ тохиолдолд АНУ буцаан авах үүрэгтэй. Гэвч дотооддоо цөмийн булш байгуулах гэсэн Америкийн засаг захиргааны оролдлогыг америкийн ард түмэн эрс эсэргүүцэж байгаа учир зөвшөөрөх өөр улс орон олдвол АНУ, Япон зэрэг улс хичнээн л хичнээн мөнгө хаяхад бэлэн байна.

Дээр нь Фукушимагийн АЦС-ууд байгалийн гамшигт нэрвэгдэж, тэндэхийн дутуу ашигласан цөмийн түлшийг даруйхан зайлуулахгүй бол япон иргэд хордож эхлээд байгаа юм. Эдгээр дутуу түлш болон хаягдлыг булах боломжийн газраар Монголыг товлоод удаж байна. Тиймээс Монголд хүргэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх гэж маш нарийн бодлоготой ажиллаж байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Франц, Энэтхэг зэрэг орон Монголыг ихэд сонирхож, зээл тусламж өгөөд байгаа нь нэг ийм учиртай.

Хэдэн жилийн өмнөөс Монгол Улс БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглах боллоо, ОХУ-тай хамтарч ашиглана, БНСУ бас ашиглана гэсэн мэдээлэл явж эхэлсэн. 2014 оны 11 дүгээр сараас Монголын далайн тээвэрчид Ражин боомтоор туршилтын тээвэрлэлт хийлээ, УБТЗ-аар Ражин боомт хүртэл туршилтын тээвэрлэлт хийлээ, Эрээнцав-Чойбалсангийн төмөр замыг сунгаж, ОХУ-ын Алс Дорнодын төмөр замтай холбоно, гэх мэт «сайхан мэдээнүүд» гарч байв.

Энэ бүхэн нь Япон болон Өмнөд Солонгосын цөмийн түлшний хаягдлыг Хойд Солонгосын Ражин боомтоор дамжуулан, Оросын Алс Дорнодын төмөр замаар Монголд авчрах «алсын хараа»-тай бодлогын үе шаттай хэрэгжилт байж болох юм. Яагаад заавал Ражин боомт гэж?

Япон, Өмнөд Солонгосын цөмийн хаягдлыг уул нь Оросоор дамжуулан Монголд хүргэх нь илүү шулуухан. Гэвч Дэлхийн II дайны дараа Японтой энх тайвны гэрээ байгуулаагүйгээс ОХУ үндсэндээ тус улстай дайны байдалд байгаа. Иймд «дайсан» Японы цөмийн хаягдлыг нь шууд нутагтаа буулгахыг ОХУ зөвшөөрөхгүй.

Харин Хойд Солонгост буусан хаягдлыг Оросоор транзит маягаар дамжуулан тээвэрлэе гэвэл зөвшөөрч магадгүй юм. Барууныхны эдийн засгийн хориг арга хэмжээнд багалзуурдуулсан орос нөхдөд ихээхэн валют амлаж байгаа байх.

Тэгвэл Хойд Солонгос өөрийн нутгаар цөмийн аюултай хаягдал тээвэрлэхийг яагаад заавал зөвшөөрөх ёстой гэж? Юуны өмнө эдийн засгийн маш хатуу хориг арга хэмжээнд орсон тус улсын удирдлагад гадаад валют туйлын чухал байгаа. Дээр нь Ражин боомтоос Оросын хил хүртэл ердөө хэдхэн километр учир маш богино хугацаанд Хойд Солонгосын нутгаар «шүргээд гарах» ачаа тээвэр юм. Саяхан АНУ-ын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай шинэ тогтоол гаргасныг уншигчид санаж байгаа байх. Уг хоригт хамрагдсан Хойд Солонгосын боомтуудын жагсаалтаас Ражин боомтыг зориуд хассан нь учиртай.

Цөмийн хаягдал тээвэрлэх маршрут Ражин боомтоор нэгэнт нээгдвэл Япон, Өмнөд Солонгос гэлтгүй, дэлхийн аль ч бусад орноос усан онгоцоор Ражинд тээвэрлэж авчраад байхад болно. Иймээс энэ боомт «Цөмийн клуб»-ийн орнуудын хувьд стратегийн ач холбогдолтой газар болоод байна.

Өөр нэг маршрутыг Монголын төр засгийнхан туршаад эхэлснийг санаж байгаа байх. Улаанбаатараас Парис хүртэл туршилтын галт тэрэг 9 хоног аяллаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь бас л Европоос Монгол руу төмөр замаар цөмийн хаягдал тээвэрлэх нэг нөөц маршрутыг туршсан байж магадгүй юм. Хэрэв Хойд Солонгосын ааш нь хөдөлбөл Ражин боомтыг ашиглах боломжгүй болох магадлал өндөр. Иймд яваандаа барууныхан Оростой эвлэрч чадвал тус улсаар ямар ч барааг транзитын хэлбэрээр тээвэрлэх боломж гарч магадгүйг тооцоолсон хэрэг.

Гуравдахь боломжийн маршрут нь БНХАУ-аар транзит ачаа болгон Монголд хүргэх боломжтой. Иймээс энэ маршрутыг Хятадаар зөвшөөрүүлэх гэж тал талдаа ихэд хичээж байгаа болов уу. Удахгүй Вашингтон хотод болох «Цөмийн аюулгүй байдлын Дээд хэмжээний уулзалт»-аар АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгчид цөмийн аюулгүй байдлын асуудлаар нухацтай ярилцахаар бэлтгэж байгаа юм.

Цөмийн хаягдлыг Монголд хүргэх тээвэрлэлтийн маршрутуудыг тогтоохоор нарийн төлөвлөсөн ажлууд ийнхүү хийгдэж байна. Хоёр хөрштэйгээ транзит тээврийн хэлэлцээр байгуулах ажлыг ихэд чухалчлаад байгаагийн нэг учир шалтгаан үүнд ч байж магадгүй.

Цөмийн хаягдлыг хаана булшлах вэ

Одоогоор цөмийн хаягдал булшлахад бэлэн байгаа газар нь Мардайн ураны уурхай юм. Хэрэв Эрээнцав-Чойбалсангийн төмөр замыг сунгаж, Оросын Алс Дорнодын төмөр замтай холбовол Ражин боомтоос цөмийн хаягдал ачсан галт тэрэгний цуваа Мардай хүртэл шууд явна. Мардайг хамгийн сайн мэддэг нь оросууд юм.

Иймээс ч Оросыг талдаа татахын тулд «Хан ресурс»-ын ураны лицензийг хураан авч, оросуудад өгсөн байх магадлалтай. «Дорнодын ураны ордуудыг оросууд та нар ав, харин хамтраад Мардайд цөмийн хаягдлаа булъя» гэсэн наймаа яригдсан болов уу. Арбитрын шүүх дээр Монголын засгийн газраас  авахаар тогтоосон торгуулийг багасгахыг «Хан ресурс» зөвшөөрсөн нь АНУ-ын шахалт байсан байж магадгүй.

Шинээр гарч ирж буй өөр нэг булшлах газар нь Оюу Толгойн далд уурхай байх магадлалтай. 2 километрийн гүнд ухаж буй уурхайн хонгилууд яваандаа ашиглалтгүй болоход тэнд цөмийн хаягдал булчихвал бэлэн газар болох юм. Тийм ч учраас Оюу толгойн уурхайд хот суурин газар барихгүй байгаад байж магадгүй. Бас саяхан Рио Тинтогийн гүйцэтгэх захирлаар Францын иргэн томилогдсон нь тохиолдлын биш болов уу. Одоо Рио Тинто, Арева хоёр хэл амаа бүр амар ололцох биз.

Оюу Толгойгоос урагш нарийн төмөр зам тавьчихвал урдаас цөмийн хаягдал ачсан галт тэрэг Оюу Толгой дээр шууд давхиад ирнэ. Хятад нөхөд боломжийг ашиглаад өөрсдийн цөмийн хаягдлыг Монгол руу ачуулчих сонирхолтой л байгаа байлгүй. Ингээд цөмийн хаягдлыг өөрийн нутгаас хол далдлах ашиг сонирхол нэгтэй «Цөмийн клуб»-ийн орнууд Монголд цөмийн хаягдал булшлах тал дээр зуун хувь санал нэгдэхээс өөр яахав. «Сайхан боломж».

Сэтгэгдэл (35)

  1. BARUUNIHAN OLON JILIIN NASTAI HADGALAH AGUULAH BARIJ UGUH NI YUUL BOL,TER NI ASAR IH UNETEI BARAG TER HAYAGDALIG NI HAMGALAH GEJ 1 TSAHILGAAN STANTS BARIH MUNGU TULDUG BOLOHOOR HUDLAA BULSAN BOLOD L UNGUR NI,TEGEED HUJAAD IDSEN GARUUD ASUUDAL BOLOHOOS NI UMNU MONGOLOOS ARILJ UGNUDUU.

  2. манай луйварчид, барууны тэжээврүүд эздийнхээ даалгавраар МОНГОЛД ЭХ ОРОНД МИНЬ цөмийн хаягдал булшилахаар улайрч байна. Үүний эсрэг эвлэлдэн тэмцэцгээе.

  3. Ene arai dendenee. Mongol uls hogiin sav bish.

  4. Нэлээн магадлал бүхий нийтлэл байна. Төмөр замыг анх Дорнодоор зүтгүүлж байснаа сүүлд Сүхбаатар аймгаар зүтгүүлж эхэлсэн. Энд УИХ-ын гишүүн Зоригт болон АН-ын Зүүн Хойд ази бүлэглэл, Баабар тэргүүтнүүд Солонгос, Япон гээд олон тал хамтарч байх шиг байдаг. Сүхбаатар аймаг гэхэд Зүүн Хойд Хятадан Хойд Солнгостой ойр хиллэдэг аймагтай холбоотой ажиллаж, тэнд суурин төлөөлөгч хүртэл нээсэн. Үүнийг эрхэм гшиүүн Зоригт хэрэгжүүлж өгсөн. АНУ цөмийн хаягдлаа Монголд шахах сонирхлоо нуудаггүй.

  5. ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ АН-ЫНХАН МОНГОЛЧУУД ТА НАРЫГ ЭХ ОРОН ГАЗАР НУТАГТАЙ ЧИНЬ ХАМТ ХОРДУУЛЖ АЛАХ ГЭЖ БАЙНА.

  6. Одоо бас Дорнод аймгийн Халх гол чөлөөт бүс яригдаж эхлэхэд тийш зүтгэх бизнесмэн-улстөрчдийн хөл татрахаа байсан. Зоригтоос эхлээд, Аймаг-улстай болчих гээд байна уу, асар их мөнгө гэж харж байна уу, муж шиг салгаад хуваагаад идчих санаа байна уу!

  7. АН -ЫН ХУЛГАЙЧУУД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА. ЭХ ОРНОО ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛААР ДҮҮРГЭЖ ШАНД НЬ ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖИХ ГЭЖ БАЙНА. МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭДЭГ. ЭНЭ АРДЧИЛЛЫНХАН УЛААНДАА ГАРСАН ШУНЛЫН ТУЛАМНУУД БАЙНА.

  8. Оросууд яг зовшоорч харагдаач

  9. Америкт болох хуралд Элбэгдорж явбал ойлгомжтой болох юм байна даа . Тэгвэл Монголчууд талбай дээрээ хийморио сэргэтэл нэг сайхан жагсахгүй бол ерөөсөө болохгүй юм бна шүү

  10. ноён Элбэрдоржын “гавьяа” гэхээс өөр юу гэх вэ? монголын тэнгэр цусаар уйлах бий дээ.

  11. za herev ts.hayagdal bullaa gej bodvol yamar hor hohirol amsah be. tailbarlaad ogno uu

    1. Yamr ch ayulgui shd japanuud funushimagaasaa aigaaad tend hun amidrahaa hurtel bolison gsn shal oilgomjgui baigaaz. Ymar ch ayulgui gedgiign batalj noroviin tegshbayar neg heseg baahab shar nuntag barij guigeegui yu. Tegsen teriig harsan japan prof nud n oroi deeree garaan gsn. Chingisiin mongolchuudad bol ymar ch ayulgui ee zugeer l itge. Udahgui tegshbayar ta nart bur shar nuntagiig idej uuj uzuulne. Mongolchuud chin tasarhai lag ard tumen yum bolhoor iimhen yumnaas bitgii ai. Er hun zorigtoi bol shar nuntag ch uuna tiimee

  12. Бидэнд хардах эрх нь байгаа. Гэхдээ заримдаа хэтэрчихгээд байхаас

  13. Дэмий хашгиралдаж байхаар МАНАН-нг сонгуулиар дахиж сэхэхгүй болтол нь 2 намыг нам аваад өг

    1. ene bol mongol tumniig ulain tsaim doromjilson uildel boloh gej baina ingeed uduud baival DAIN garna shuu

  14. Элбэгээ дэмий тэнэхдээ улс орондоо битгий гай болоорой доо.Гуйя. Албан ажлаа өгөөд олон улсын байгууллагат ажиллах санаатай гээд энэ сайтууд цуурах юм. За 76 аас нэг хэсэг нь бол яаж ч мэднэ.

  15. Ene 3 say hunii n utaa hortoi hool hunseer bushuuhan havdar mavdaraar chad hiilgeed avbal mash tom gazar nutag ezengui bolj teren deer n yu ch hiisen bidnii dur shuu dee. Bayartsogtoo elbegdorjoo enhboldoo undraa batchimegee zandanshataraa ee dee minii huuhduud hicheej uzeerei. Ahiuhan yum ta nartaa ognoo hihihi mon fb twitter deer ene asuudliig gargaj tavisan buhniig ymar ch hamaagui gutaam doromjloh holsnii trolluuddaa ugaadsiig n n ahiuhan ogood dorvotoihon shig hed honog bichuuleeteh

  16. naaduul chine dor hayj nogoo olon bondnuudaa darah gej bgaa bh shvv, shuud vr udmaar ni ustgah heregtei

  17. Энэ ч харин сүрхий голыг нь олсон эргэцүүлэл юм.Энэ талаар мэдлэгтэй мэдрэмжтэй нэгэн бичжээ. Үнэхээр манай эрх баригчид болон АНУ мэтийн оронд монгол хүн хэрэггүй.Газар нутгий нь ашиглах гэж байгаа юм.Цаадуул чинь нууцаар зөвшөөрчихсөн байгаа.Одоо албан ёсны болгох гээд АН-ынхан улайрч байна.

  18. цөмийн хаягдал хар дарсан зүүд

  19. Нөгөө МҮҮН энэ тэрээс чинь том асуудал байна ш дээ.. Цензургүй яриа тусгай дугаараа ийм л асуудалд хандуулаасай билээ… Бидэнд уран олборлох, цөмийн эрчим хүч хэрэггүй, эрүүл монгол хүн хэрэгтэй…

  20. ЕНГЕРСЕН ХОЙНО НЬ ЦОВХЧОЖ БАЙСНЫ ОРОНД ИНГЭЭД ЯРИЛЦАЖ БАЙСАН НЬ ДЭЭР ШУУ. ТЭР ХАЯГДАЛ МАЯГДАЛ НЬ ХОЛУУР ЕНГЕРЕГ. МЕНГЕНИЙ СУРАГ СОНСУУТ МАНАЙ ЭНЭ МАЛ ДАРГА НАР ЯАЖ Ч МАГАДГУЙ ТУН ИТГЭЛГУЙ ХУМУУС ШУУ. ЗА ТЭГЭЭД ГАДААДАД НЭР НЬ ЕСНЕ ГЭВЭЛ ГЭРЭЭ ШАТААЧИХААД ЮУ Ч БОЛООГУЙ ЮМ ШИГ ЗАЙЛЖ ОРГООД АЛГА БОЛЖ Ч МАГАД. ХЭРЭВ ИЙМ ХОГИЙН ЗАН ГАРААД Л БАЙНА. БОЛГООМЖТОЙ БАЙХ НЬ ЗЕВ

  21. Tsumiin haygdal buluulah geed bgaa humuus chuluunbat shig uheh bolno ene bol gazriin haraal tusah mongol oron uuruu mash dogshin lus savdagtai uls

  22. ene dendej bna elbegiig buudah heregdei eh ornoosoo uravj bna AH zailuulah cag bolj mongolchuud bosoh cag bolj???????????????????????

  23. buzar uls torchid nadaas omnoh nadAAS hoishih bid buhnii haraalaar gedsee duurtel uye udmaa tasartal tsadaasai

  24. ТЭМЦЬЕ

  25. ene bol baij bolomgyi asuudal. Mongol ehnertei frants zaluutai hamt ajillaj b.san. tednii tosgonoos 60 km zaid tsumiin haygdal bulsan 300 -400 metri gund. odoo 30 jiliin daraa ter gazraas tsumiin tsatsrag idevht bodis garch irj b.gaa. ter gazriig hashaa toiruulaad barichihsan erdemted ter gazriig bainga hemjij uzdeg. bi nudeeree harsan. ter zaluu nadad helehdee mongolchuud hezee ch bitgii tsumiin hayagdal buluulaarai gej helj bsn magadgui 100 -n jiliin daraa hort bodis ni agaart garhs irvel hen hariutsah be enig zovshoorson ulsuud bugd horvogos yvshahsan bna ur udamd ni yal ogoh uu

  26. Ардчилсан нам гарсанаар санаа амар байсан цаг мөч алгадаа.

  27. АН-ын чоно дагасан нохойнууд одоо юу ч хийхээс буцахгүй шүү ,

  28. Zochin Mongoliig heneevel eersdee hamt heneegdehee medehgyin munhaguud uchirni delhiin us mongoloos hamasraltai eldev horoor hers usaa horduulbal senene ur udamgyi bolno hort havdaraar duusna

  29. МАНАН БА ЭЛБЭГДОРЖ НАР МОНГОЛЫГ ДЭЛХИЙН ХҮНД ХОРТОЙ ХОГ ХАЯГДАЛЫН САВ БОЛГОЧИХОЖ БАЙГААН БИШ БЭЭЗ.

  30. AN-n yum uzeegui luivarchinguud yu ch hiij magadgyu ee. Tiimees Mongoliin ard tumen mini sonor seremjtei baij eh ornoosoo shunaliin tulam luivarchdiig zailuulyu aa. AN-nhan gedeg chine yamar neg argaar zasgiin erhend garch ,Mongol ulsiin hamag bayalgiig idej, uuj, tsusal,asgaj tsutgaj , gadaagiin shunaltnuudtai huvaaj idej, bayajih gesen neleed heden luivarchdiin l neg buleg sh dee. AN zasgiin erhend garsnaas hoish Mongol uls hezee ch tulj diilehgui urund barigdaj, utund iduulj bna shuu dee.
    ARD TUMEEN !! AN-g turuus uurd zailuulyaaaaaaaaaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  31. Элбэгдорж Баттулгыг дарж авах гээд байгаа нэг зорилго энд байгаа юм биш үү? Баттулга лав ийм юмаар мөнгө олохыг хэзээ ч зөвшөөрөхгүй хүн…

  32. ЯАРАН ХЭЛЭЛЦЭХ ГЭЭД БАЙСНЫ ЦААД УТГА НЬ ИЙМ БАЙЖ. ЭЛБЭГДОРЖ ГАНЗАГАЛААГАА БЭЛТГЭЖ БАЙНА. МАНАЙ ФИЗИКЧИД ГЭЭД БАЙГАА ЮМНУУД ЮМНЫ ЦААД УТГЫГ МЭДЭХГҮЙ УХННУУД МОНГОЛД ЯМАРЧ ХОР ХОХИРОЛГҮЙ ГЭЭД Л ТАРХИ УГААГААД БАЙСАН НЬ ӨӨРСДИЙГ НЬ ЯМАР НИМГЭХЭН АМЬТАД БОЛОХЫГ НЬ ХАРУУЛЧИХЛАА

  33. CHI MEDREL MUUTAI BAIHAA

Сэтгэгдэл үлдээх