Take action

87 сая хүүхэд дайны халуун цэг дээр амьдарч байна

Э.Мөнхзаяа 2,459 үзсэн4

Дэлхий дээр 7-гоос доош насны 87 сая орчим хүүхэд бага насаа зэвсэгт мөргөлдөөнтэй, дайн тулааны халуун цэг дээр өнгөрөөж байна. Энэ нь тэдний оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас мэдээлжээ. Тус сангийн судлаачид дайны бүсэд амьдарч байгаа хүмүүст үүссэн стрессийн үр дагаварт дүн шинжилгээ хийж үзсэн байна. ЮНИСЕФ-ийн гаргасан уг мэдэгдэлд “Долоогоос доош насны 86.7 сая гаруй хүүхэд дайны цэг дээр бага насаа үдэж байгаа нь тэдний оюуны хөгжилд заналхийлж байна. Мөргөлдөөнтэй бүсэд амьдарч буй хүүхдүүд сэтгэл хөдлөлд автах нь их учраас байнгын стресс дарамтад ордог. Энэ нь тархины мэдрэлийн эсүүд хоорондын солилцоог зогсоож, энд мэдэрсэн бүхэн нь тэдний оюун санаа, нийгэм, биеийн хөгжилд нөлөөлдөг. Үүнийгээ насан туршид тээж явна” гэжээ.

Хүүхэд төрөх үед хоорондоо холбоотой 253 сая орчим мэдрэлийн эс тархинд бүрэлдсэн байдаг. Хүн амьдралынхаа эхний долоон жилд секунд тутамд тархины 1000 нейроныг идэвхжүүлдэг байна. Эдгээр эс бүр секунд тутамд 10 мянган өөр нейронтой шилжилт хийдэг.

Энэ бүгд нь хөхөөр хооллох, зөв хооллолт, хүүхдийг дадал зуршилд сургах, тоглох, эрүүл аюулгүй нөхцөлд суралцах зэрэгт тус болдог аж. ЮНИСЕФ-ийн мэдээлж байгаагаар мөргөлдөөнтэй бүсүүдэд амьдарч буй хүүхдүүдэд оюуны хөгжлийг дэмжих нөхцөл бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүхий л ажлуудыг хийж байгаа гэнэ. Энэ зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас нэн яаралтай тусламжид тоглоом, сургалтын материалууд явуулдаг байна. Өнгөрсөн жил дэлхийн өнцөг булан бүрт 800 мянга гаруй хүүхэд ийм тусламж авчээ.

Сэтгэгдэл (4)

  1. I truly appreciate this article post.Really thank you! Really Great.

    http://url.org/bookmarks/gloriaphilips/sexy20nude20models/

  2. I just want to mention I’m all new to blogs and seriously savored you’re web page. More than likely I’m planning to bookmark your website . You definitely have superb well written articles. Many thanks for revealing your website page.

    http://www.hopeimoogoodyear.com

  3. Would love to forever get updated great weblog!

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  4. Zithromax And Your Period cialis for sale Cialis Una Volta Al Giorno Amoxicillin For Nocturia 150mg Clomid 50mg

Сэтгэгдэл үлдээх