Hot Topic + Experts

Монгол цэргийн өдөр гүн агуулга өөртөө тээдэг

Цогсүрэнгийн Ганболд 6,574 үзсэн1

     Нүүдэлчин монголчуудын цусанд нь, ясанд нь  эрэмгий дайчин шинж оршдог  хэмээдэг. Дэлхийн талыг эрхшээсэн аугаа дайчдыг төрүүлж бойжуулсан монгол үндэстний энэ төрмөл, шигшмэл гайхалтай чанарт эргэлзэх хүмүүн ер үгүй байхаа. Харин суу заль, ид хаваа гайхуулсан монгол цэргийн түүхийг чухам хэдий үеэс эхлэн тооцвол зохистой талаар цэргийн түүхийн эрдэмтэн судлаачдын дунд томоохон маргаан байдаг хэдий ч аль нэг тал руу нь хэлтийн нэг мөр шийдэх бараг боломжгүйг би Батлан хамгаалахын сайд Л.Болдын иргэний зөвлөхөөр ажиллаж байхдаа ойлгосон юм. Дийлэнх судлаачид, тэр дундаа манай цэргийн урдаа барьдаг судалгааны байгууллага-Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд хүртэл яг таг тогтсон он тоололгүй, ерөнхийдөө монгол цэргийн алдар бадарч байсан 13 дугаар зууны үеийн монгол дайчдын замналаас манай цэргийн түүхийг эхлүүлэхэд буруудахгүй гэх хандлагатай байдгийг ажлын явцад олж мэдсэн билээ.

     Батлан хамгаалахын сайдаар Л.Болд томилогдоод батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн цөөнгүй санал санаачлага сэдэж хэрэгжүүлсний нэг нь Монгол цэргийн түүхэн үүсгэл он цагийг зөв тодруулах ажил байлаа. Энэ чиглэлээр сайдын өгсөн үүргийн дагуу бид цэргийн судлаачидтай хамтран зарим тодорхой  арга хэмжээ, хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулж үзсэн.

     Энэ бүхний эцэст монгол цэргийн урлаг монгол хүн буй болсон цагаас үүсэн хөгжиж ирсэн юм байна гэх нэгдсэн ойлголцолд хүрч, тиймээс жил бүр 3 дугаар сарын 18-нд нийтээр ёсолдог Зэвсэгт хүчний баярыг Монгол Цэргийн өдөр болгочихвол бүх цаг үеийн цэрэг дайчдынхаа гавьяаг мөнхлөх боломжтой гэж үзсэн билээ.

     Энэ  саналыг Л.Болд сайд хүлээн зөвшөөрч, УИХ-ын гишүүн  Э.Бат-Үүл нартай хамтран хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулахаар болж төслийг хамтран санаачилж, УИХ-д улсын баатрын нэрээр өргөн мэдүүлснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт орж, 2011 оноос эхлэн орон даяар Монгол цэргийн өдрийг ёслон тэмдэглэх болсон юм.

     Ийнхүү Монгол цэргийн өдрийг ардын журамт цэргийн үүссэн 3 дугаар сарын 18-ны өдөр шинэ цагийн Зэвсэгт хүчний ойтой хамтатган тэмдэглэх болсноор эрэмгий зоригтой, дайчин уламжлалтай Монгол цэргийн яруу алдарт түүх наад зах нь хоёр мянганаар урагшилсан түүхтэй. Энэ эгэл юм шиг атлаа эгэл бус шийдвэр парламентаар гаргуулахад Э.Бат-Үүл гишүүний ажлын албатай санаа нийлэн ажиллаж байснаа 5 жилийн дараа эргэн санахад содон сайхан байна.

DSCF4600

DSCF4604

5 толгой

DSC05731

IMG_0195

IMG_3121

IMG_2793

IMG_8762

DSCF4675

Сэтгэгдэл (1)

  1. I just want to tell you that I’m new to blogging and actually enjoyed your web page. Likely I’m want to bookmark your site . You really have fantastic posts. Regards for sharing with us your blog.

Сэтгэгдэл үлдээх