Asia/Africa

Анкарагийн халдлагын буруутан нь Исламын улс болов

С.Бат 257 үзсэн0

Туркийн нийслэл Анкара хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж 97 хүний амь үрэгдэж, 500 гаруй иргэд шархадсан юм.  Тэгвэл ерөнхий сайд Ахмет Давутоглу Туркийн телевизээр мэдэгдэл хийж хэргийн гол буруутнаар Исламын улс бүлэглэлийг зарлалаа. Туркийн Засгийн газар ийм халдлага зохион байгуулж болзошгүй этгээдүүд, тэдний гэр бүлийнхнээс авсан ДНК мэдээллийг хэргийн газраас олдсон баримттай харьцуулсны үндсэн дээр ийнхүү дүгнэсэн байна. Халдлагын зорилго нь ирэх сард болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого байж болзошгүй гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

Туркийн зарим хэвлэлд мэдээлснээр Анкарад болсон дэлбэрэлтийн арга барил, ашигласан хэрэгсэл зэрэг нь өнгөрсөн долдугаар сард Сирийн хил дээрх Сурук хотод болсон хэрэгтэй ижил байгаа гэнэ. Уг халдлагаар Турк болон Курдын энхийн төлөө тэмцэгч байгууллагын 33 хүн өртөж амиа алдан, дэлбэрэлтийг Исламын улс зохион байгуулсан болох нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: Би Би Си

Сэтгэгдэл үлдээх