Breaking

Г.Шийлэгдамбын захидлын мөрөөр П.Цогтбаатарыг шалгаж байна

Ж.Эрдэнэцогт 641 үзсэн1

     АТГ-аас өнөөдөр 2015 онд хийсэн ажлуудынхаа талаар тайлагнав. Энэ үеэр тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг ямар үндэслэлээр саатуулсан бэ?

-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэрэгт шалгагдаж хэрэг нь прокурорын байгууллагад шилжсэн. Тэрбээр хэрэг нь прокурорын байгууллагад шилжсэний дараа олон нийтэд хандсан ил захидлыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэсэн. Энэхүү ил захидалдаа мөнгөө өөрийн намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухай бичсэн бөгөөд тус захидалд нэр дурдагдсан П.Цогтбаатарыг мөн АТГ-аас шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсний дагуу  шалгаж байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

– Г.Шийлэгдамбыг авлига авч мөнгөө намынхаа нөхдөд өгсөн хэмээн хэлж байна. Тэгвэл түүнийг авлига авсан хэмээн тогтоосон гэж ойлгож болох уу?

– Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт өөр. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 буюу хээл хахууль авсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухайн хүний хэргийг шүүхээр эцэслэн тогтоосон тохиолдолд олон нийтэд мэдээлдэг.

МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагаанд АТГ-аас ямар хариу өгсөн бэ?

-АТГ-ын Хяналт шалгалтын хэлтсээс  Н.Энхбаяртай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй эсэх судалгааг хийж Засгийн газарт хүргүүлсэн. Энэ талаар нэгэнт олон нийтэд мэдээлсэн учир дахин мэдээлэл өгөх шаардлагагүй.

-Н.Энхбаяр хэзээнээс төрийн албанд ажиллах боломжтой болох вэ?

-Тухайн хүний ялтай байдлын талаар холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулга авч хариулт өгсөн. Ямартай ч Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиудын заалтыг үндэслэж Н.Энхбаярыг төрийн албанд 2017 оны наймдугаар сарыг хүртэл ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтийг хуулийн дагуу Засгийн газарт хүргүүлсэн.

-Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэргийн сэжигтнээр Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж байгаа гэдэг үнэн үү ?

-Уг хэрэгт сэжигтнээр Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж байгаа. Мөн Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байна.

Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

– Г.Дэнзэнгийн хэргийг хянаж дуусаад прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болсон.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I am beginner to blogs and absolutely liked you’re blog site. Very likely I’m planning to bookmark your website . You certainly come with wonderful posts. Appreciate it for sharing your web-site.

Сэтгэгдэл үлдээх