Budget Observer

Татаас тараадаг яам буюу Эрчим хүчний яамны 2015 оны шилэн данс

Ил тод байдал сан 1,941 үзсэн0

Төрийн захиргааны төв байгууллагууд юу хийдэг нь нэрнээсээ шууд харагддаг боловч тодорхой үйл ажиллагаа, зарим онцлог нь шилэн дансаар гарч ирдэг. Жишээлэхэд, Гадаад хэргийн яам гэхэд “гадаад явдаг” ажил ихтэй байх нь мэдээж, харин яг хэн хэн нь хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг данснаас мэдэх боломжтой. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбар аргагүй “дотац”-аар зардлаа нөхөж байгааг Эрчим хүчний яамны шилэн данс нь илтгэлээ. Тус яамны 5 саяас дээш дүнтэй гүйлгээнд 10 саяас дээш тэрбум давсан төгрөгийн татаас зонхилжээ. 2015 оны  туршид эрчим хүчний алдагдлын татаас гэсэн утгаар хийсэн гүйлгээг дор жагсаалаа. Эхлээд Сангийн яамнаас татаас-д зориулж шилжүүлсэн мөнгийг яам орлого болгож авдаг, тэгээд алдагдалтай байгууллагууд руу зарлагаддаг. Эдгээр “татаас”, “алдагдлын татаас” гэсэн утгатай гүйлгээнүүдийг нэгтгэж үзвэл барагцаагаар 16 тэрбум төгрөгт хүрч байна.

1

Эрчим хүчний яамны шилэн данснаас анхаарал татсан өөр нэг зүйл бол ирэх зун Улаанбаатарт болох АСЕМ-ын чуулга уулзалтаар хаягласан зардлууд юм. Энэхүү олон улсын арга хэмжээний бэлтгэл ажлын ямар хэсэг Эрчим хүчний яаманд хамаатай юм бол? Хэрвээ Шилэн дансны хуулийн дагуу зарцуулалт тус бүрт албан ёсны шийдвэрийг хавсаргасан бол чухам юунд зарцуулсныг мэдэж авах байлаа. Даанч тэгээгүй учраас ойлгомжгүй хоцорлоо.

2

Дараачийн хэсэг зардлыг ажиглахад Эрчим хүчний яаманд гэнэтийн халаа сэлгээ явагдсан байна. Сайд нь солигдоогүй ч бүтцийн өөрчлөлт нэрээр юм юм болсон хэрэг. Дэд сайдыг туслах, жолоочтой нь халснаараа төсөв хэмнэсэн ч юм шиг, тэгснээ баахан тэтгэмж олгосныг тооцоход хэмнээгүй ч юм шиг…

3

Сэтгэгдэл үлдээх