Other Voices

Та, би, бид бүгдээрээ “өрөнд нэрвэгдсэн улс”-ын иргэд болно

Baabar.mn 626 үзсэн2

МУИС-ийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн

Өрөө төлж чадахгүй бол…?

-Хүсэх ч юм биш. Үндсэндээ улс орон дампуурна гэсэн үг. Өрөнд нэрвэгдсэнээ зарлана. Улсын өр надад ямар хамаа байх вэ гэж манайхан бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Нарийндаа бол хүн бүхний нуруун дээр бууна. Улс мөнгөө өрөө төлөхөд зарцуулж, нийгмийн халамж, хамгаалал, цалин хөлс гээд бүх орлого хумигдана. Төсөл, тендерүүд цуцлагдаж, ажлын байрууд алга болно. Та, би, бид бүгдээрээ “өрөнд нэрвэгдсэн улс”-ын иргэд болно. Бизнес, ажил хэргийн түншүүд маань биднийг ингэж л харна. Улс нь өрөнд нэрвэгдчихсэн хүний бизнес урагштай байж чадахгүй гэж тэд үзнэ. Ингээд бидний гадаад харилцаа, худалдаа бүх түвшиндээ бүтэлгүйтэж эхэлнэ. Цаашилбал, маш их юм бий. Өрөнд нэрвэгдсэн улс орны ирээдүй нь тодорхойгүй, хөгжил нь боомиглогдсон, ард түмэн нь гутранги, итгэлгүй, засаг төр нь хүч чадлаа алдахад хүрдэг. Хамгийн гол нь улсын өр төлбөрт хүн бүр анхаарч, Засгийн газрын авч байгаа, зарцуулж байгаа зээл санхүүжилтэд хяналт тавьж байх ёстойг би хэлэх гээд байгаа юм. Өр бол энгийн нэг ханиад томуу шиг амархан эдгээж болдог өвчин бус, хорт хавдар шиг уршигт нөлөөг улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдралд авч ирдэг аюултай. Өнөөдөр Монгол Улс энэ хорт хавдраар өвчлөх улаан дохио асчихсан байгааг сэрэмжлүүлэх нь эдийн засагч хүний хувьд миний үүрэг юм.

Сэтгэгдэл үлдээх