Budget Observer

ИХШХЕГ-ын Шилэн данс 2015 онд

Ил тод байдал сан 1,454 үзсэн4

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар 2015 оны туршид 4000 төгрөгийн зарлагаа ч ил тод мэдээлжээ.

Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байна. Ингэснээр 5 саяас дээш дүнтэй төсвийн орлого, зарлагыг иргэд, олон нийт мэдэх боломж бүрдсэн бол түүнээс доошх нь далд үлдэж чамгүй шүүмжлэл, хардлагыг дагуулдаг билээ. Харин 2015 онд хуулийн заалтыг давуулан биелүүлж 5 саяас доошх үнийн дүнтэй бичгийн цаас, нэрийн хуудас, хаалганы хаяг, шатахууны зардлаа хүртэл сайн дураараа мэдүүлсэн байгууллагыг энд онцолж байна. Энэ бол Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар юм.

Тус байгууллагын шилэн дансны 5 саяас дээш дүнтэй орлого, зарлагын гүйлгээ хэсэгт 2015 оны турш мөнгөн дүн харгалзахгүйгээр нийт 587 ширхэг гүйлгээг жагсаажээ. Эдгээрээс хамгийн бага нь 4000 төгрөгийнх байгаа бол хамгийн өндөр дүнтэй нь 99 сая төгрөгийн урамшуулал, 69,8 сая төгрөгийн “5 жилийн урамшуулал”, орлогын хувьд 472,9 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилт байв. Энэ завсарт нэг хоёр сая, түүнээс доош 100, 200 мянгын гүйлгээнүүд оржээ.

Нийт гүйлгээний 14 нь орлого, бусад нь зарлага ажээ. Зарлагуудын дунд “Хаалганы хаягны үнэ—9900, 29700 төгрөг”, “хор цэнэглэх—70600 төг”, “нормын хувцасны үнэ—96500 төг” “ХУД-ийн Татварын хэлтэст 4000 төгрөг, 5000 ХХОАТ 10% төлөв”, “шагналд дагалдах 36 000 төгрөг” гэх мэтийг «чамлахгүйгээр» ил тод болгосныг http://shilendans2015.gov.mn/main/agency/858 сайтаас үзэж болох юм.

Шилэн дансны тухай хуульд цалингаас бусад 5 саяас дээш дүнтэй гүйлгээг эрх бүхий этгээдийн захирамж, тушаал шийдвэрийн хамт мэдээлнэ гэж заасан байдаг бол тус агентлаг мөн л энэ заалтад баригдсангүй, цалингаа, гэхдээ нийт дүнгээр сар бүр мэдээлжээ. Жишээлбэл, өнгөрсөн оны есдүгээр сарын урьдчилгаа цалин 48,2 сая төгрөг, есдүгээр сарын сүүл цалин 47,5 сая төгрөг зарцуулсан байна.

Жишээ болгож тус байгууллагын 2015 оны 12-р сарын шилэн дансны нэг хэсгийг харуулав.

Untitled

 Харамсалтай нь, зарлагын гүйлгээ бүрт эрх бүхий этгээдийн шийдвэрийг хавсаргах хуулийн заалтыг тус байгууллага огт хэрэгжүүлээгүй байв.

baatarchuluun2015 онд ИХШХЕГ-ын төсвийн эрх захирагч нь тус газрын дэд дарга Л.Баатарчулуун байв.

2016 он гармагц шинэчлэгдсэн Шилэн дансны сайтын Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хуудсанд 1-р сарын төсвийн орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл ороогүй, одоохондоо хоосон байна. Төрийн бусад байгууллагууд ч тийм байгаа. Уг нь долоо хоногийн дотор байршуулах хуулийн заалттай билээ.

P.S: Өнөөдөр төсвийн байгууллагын орлого, зарлага хэр бүрэн ил болж байна вэ? Шилэн дансны хуулийн дагуу ил болох төсвийн зарцуулалтын босго дүнг 5 сая төгрөгөөс дээш гэж заасан нь жижиг байгууллагадаа томдож, харин том байгууллагуудад жулджээ. Үүнээс болж олон гүйлгээ ил бололгүй нуугджээ. Жишээлбэл, Төрийн албаны зөвлөлийн шилэн дансыг үзэхэд 2015 оны турш 3, 4-хөн гүйлгээ тавигджээ. Энэ нь тус тус 17 саяар байр ашиглалтын зардалд 2015.2.12-нд, 2015.04.13-нд, 2015.07.07-нд болон 2015.11.10-нд шилжүүлсэн гүйлгээнүүд байна.

Төрийн албаны зөвлөл жилийн турш Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа руу дөрөвхөн удаа мөнгө шилжүүлэхээс өөр зарлага гаргаагүй байж таарахгүй. Бусад нь өнөө 5 саяын босгоны доогуур сугараад үлдчихсэн хэрэг.

                                                                                                “Ил тод байдал сан” ТББ

Сэтгэгдэл (4)

  1. I think this is a real great blog post.Really looking forward to read more. Will read on…

    https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:6391605940906532864

  2. wow, awesome blog.Really thank you! Cool.

    https://www.scoop.it/t/buysellempire

  3. Very good blog.Much thanks again. Fantastic.

    https://www.rfre.org/index.php/RFRE/comment/view/52/66/563

  4. Major thanks for the blog post.Really looking forward to read more. Much obliged.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

Сэтгэгдэл үлдээх