Other Voices

Гадаад харилцааны сайд “үндэстэн дамнасан” хов хутгадаг боллоо

Baabar.mn 642 үзсэн11

Нийтлэлч Баабар:

-Тогтсон дипломат ёсоор бол хоёр орны төр засгийн тэргүүн нар уулзахад суугаа элчин сайд нар нь заавал өөд өөдөөсөө харгалзан суудаг. Дээдсийн ярилцаж тохирсныг хэрэгжүүлэх, цааш дамжуулж ажил хэрэг болгон хариуцах хүмүүс нь элчин сайд нар шүү дээ. Монголын Ерөнхийлөгч Москвад Путинтэй уулзахад манай Гадаад харилцааны сайд Москва дахь элчин сайдаа хөөгөөд ойртуулаагүй. Ийм явдал дараа нь Германд ч тохиолдсон. Саявтар Японы болон Солонгосын Ерөнхий сайд айлчлан ирэхэд мөн л тухайн газарт суугаа Монголын элчин сайд нарыг дагалдан ирэхийг тас хориглож байв: Энэ нь ерөөсөө л өндөр хэмжээний зочныг үл тоомсорлосон, айлчлалын ач холбогдлыг үгүйсгэж буй хэрэг гэж олон тайлбаргүйгээр шууд ойлгогддог.

Дараа нь Гадаад харилцааны сайд “үндэстэн дамнасан” хов хутгадаг боллоо. Монгол-Оросын тал тавь тавин хувиар хувьцаа эзэмшдэг Улаанбаатар төмөр замын даргыг мань эр оросуудад очиж худал матаас хүргэн ховолжээ. Монголын талын дарга хувьцааг хятадуудад дамлан худалдах гээд нууц гэрээ хийсэн байна гэж авдаг юм. Тийм мангар юм гэж угаасаа хаана байх билээ дээ. Тэрний ч мэдлийн юм биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Сэтгэгдэл үлдээх