Breaking

Газар өмчлүүлэх цахим бүртгэлийн V ээлж албан ёсоор эхэллээ

www.zasag.mn 580 үзсэн2

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн V ээлж өнөөдөр 12:00 цагт албан ёсоор эхэллээ.  Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1 дүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2 дугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.

Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээwww.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.

Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана.  App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм байна. Газар өмчлүүлэх 5-р ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусах юм байна.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to tell you that I am very new to blogging and site-building and seriously loved this blog. Probably I’m want to bookmark your blog . You surely have amazing stories. Thanks for sharing with us your web site.

  2. Howdy very cool website!! Man .. Beautiful .. Superb .. I’ll bookmark your blog and take the feeds also…I am glad to find numerous helpful information here in the put up, we need develop extra strategies on this regard, thank you for sharing.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх