Cartoon

2015 оны хамгийн эгзэгтэй агшнууд гэрэл зурагт (№2)

Н.Төгсмандал 2,352 үзсэн96

CNN агентлаг 2015 онд дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн үйл явдлууд хэрхэн гэрэл зургийн дуранд буусныг эргэн сануулжээ. Гэрэл зурагчдын буулгаж чадсан хамгийн эгзэгтэй агшнууд хүн төрөлхтөний нэгэн жилийн түүхийг гарцаагүй тов тод өгүүлснийг Politik.mn сайт цувралаар тайлбартайгаар хүргэж байгаа. Цувралын хоёрдугаар хэсгийг та бүхэнд толилуулж байна.

Цувралын нэгдүгээр хэсгийг сонирхохыг хүсвэл: 2015 оны хамгийн эгзэгтэй агшнууд гэрэл зурагт (№1) линкээс үзнэ үү.

151125163950-24-poy-2015-restricted-super-169АНУ-ын Филадельфи хотод гарсан галын улмаас асар их хохирол амсав. Бусад хотуудаас галын ангиуд нэмэлтээр ирж байж энэ их галыг унтраасан юм. Гал унтарсаны дараах байдал.

151125164130-128-poy-2015-restricted-super-169Сирийн дүрвэгсдийн эмгэнэлийг хамгийн хүчтэй илтгэж чадсан гэрэл зураг. Газрын дундад тэнгист осолдсон дүрвэгсдийн цогцос эрэг дээр хөвөн гарч ирдэг. Энэ удаад бяцхан хүүгийн цогцсыг тэнгис шиджээ. Туркийн албаныхан хүүгийн цогцсыг олж гэрэл зураг нь цахим ертөнцөд гэрлийн хурдаар тархаж хүн төрөлхтөн тэр аяараа харамсан гашуудсан билээ. Сирийн иргэний дайн, Исламын улс бүлэглэлийн хүчирхийллээс зугтсан олон мянган сиричүүд Европыг зорин амь тэмцсээр байна.

151125164353-130-poy-2015-restricted-super-169Есдүгээр сарын 10. Мьянмарын сонгуулийн өдөр. Сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чигийн нам ялж засгийн эрх баригч болон хувирлаа. Мьянмарчуудын олонх нь түүний намыг сонгосон юм.

151125164435-131-poy-2015-restricted-super-169Есдүгээр сарын 17. Японы парламентын гишүүд улсынхаа зэвсэгт хүчнийг хилийн чанадад үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдэх хуулийн төслийн өөрчлөлт дээр санал хураах үеэр нэг нэгнээ нударгалсан нь.

151125164651-28-poy-2015-super-169Германы агаарын хүчний онгоцноос Америкийн цэргүүд даалгавар гүйцэтгэхээр шүхрээр үсрэх цаг ирнэ гэдэгт лав 70 жилийн өмнө энэ хоёр үндэстнүүд итгэхгүй байсан бизээ.

151125164656-134-poy-2015-restricted-super-169Есдүгээр сарын 28. АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Токиод уулзалт зохион байгуулав. Украин, Сирийн асуудлаар тэд сүүлийн хоёр жилийн турш олон удаагийн уулзалт хийж зөвшилцөл хайсаар байгаа боловч амьдрал дээр нөхцөл байдал яг хэвээрээ л байна. Сиричүүд өдөр бүр эх орноо орхин дүрвэж, хүний амь нас хэдэн зуугаараа эрсэдсээр.

151125164948-30-poy-2015-restricted-super-169Украины Донецк хотноо болсон нэгэн тулааны үеэр. Украины агаарын хүчний цэргийн цогцсыг буулгаж авахаар оролдож байна.

151125171103-34-poy-2015-restricted-super-169Гуравдугаар сарын 04. Дайны хажуугаар дажин гэгчээр Украины Донецк мужийн Засядько хэмээх нэгэн уурхайд осол гарсны улмаас 33 уурхайчин амиа алдлаа.

151125171208-35-poy-2015-restricted-super-169Мьянмарын хамгийн том хот болох Янгун. Цэргүүд болон оюутны хооронд гарсан мөргөлдөөний үеэр буулгасан гэрэл зураг.

151125171726-42-poy-2015-restricted-super-169Африкийн Нигери улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр. Нэр дэвшигч Мухаммаду Бухаригийн дэмжигчийг өрсөлдөгчийнх нь дэмжигчид мотоциклтой мөргөн унагаж байгаа мөч. Мухаммуда Бухари энэ сонгуульд Ерөнхийлөгч Гудлак Жонатанг ялж төрийн тэргүүний сэнтийд заларсан юм.

151125172311-46-poy-2015-restricted-super-169Америкийн Өмнөд Каролинад цагдаагийн офицер зэвсэггүй хар арьстны араас найман удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан юм. Уолтер Скотт гэгчийн араас хөөж байсан цагдаагийн офицер Майкл Слэгер хэдхэн метрийн зайнаас цэцэрлэгт хүрээлэнд зугтаж яваа хар арьстны нуруу руу найман удаа буудаж байгаа нь дүрс бичлэгт буужээ. Аллагын баримт гэрч болсон энэхүү дүрс бичлэг цахим ертөнцөд тархсанаар цагдаагийн офицерыг бүх насаар нь хорих юмуу цаазын ял оноож магадгүй хэмээн хэвлэлүүд бичиж байлаа.

151125172455-47-poy-2015-restricted-super-169Дөрөвдүгээр сарын 04. Австралийн Мельбурн хотноо жагсагчид мөргөлдөв. Австралийг исламын шашинд автахаас нь урьдчилан сэргийлэх зорилго бүхий нийгмийн идэвхтнүүд тэднийг хүчтэй эсэргүүцдэг, арьс өнгө шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхлын эсрэг тэмцэгчидтэй мөргөлдөх үеэр.

151125172609-51-poy-2015-restricted-super-169Шведийн эрдэмтэд XVII зууны үед амьдарч байсан хамба ламын занданшуулсан шарилыг олов. Шинжээчид занданшуулсан шарил нь хамба лам Винструпынх хэмээн таамаглаж байгаа аж. Түүнийг 1679 онд 74 насандаа өөд болсны дараа  Ланд Катедралд оршуулжээ. Үүнээс гадна хамба ламын цогцос урт хугацааны турш, бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн нь судлаачдын анхаарлыг татаж байна.

151125172825-54-poy-2015-restricted-super-169Вольф Хиршхорны хамшинж буюу 4-р хромосомын эмгэг хэмээх удамшлын өвчтэй Томас Шулингкампийн зураг. Тэрээр ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд нөхөн сэргээх сургуульд өдөр бүр ээж нь дагуулж явдаг байжээ. Ээжийнх нь зөвшөөрөлтэйгээр СNN агентлагийн алдарт гэрэл зурагчин Мэри Аллен Марк энэ зургийг даржээ. Энэ зургийг дарсны дараахан Томас Шулингкампийн ээж Мириам 75 настайдаа таалал төгссөн байна.

Сэтгэгдэл үлдээх