Featured Portrait

Путиныг цохиод авсан Германы төмөр хатагтай

О.Наранхүү 7,695 үзсэн38

angela-merkel-time-cover-zoom-598d7601-d1ea-47f6-899f-02ebbc03d7e9Өнгөрсөн зун Форбс сэтгүүлээс манай гаригийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг нэрлэсэн. Тэгвэл өчигдөрхөн TIME сэтгүүл энэ оны хүнээр Германы канцлерыг нэрлээд байна.

Ер нь сүүлийн жилүүдэд алдартай сэтгүүлүүдийн оны онцлох хүнээр Ангела Меркелийн урд гишгэх эмэгтэй улстөрч байсангүй.

Тэр бүү хэл зарим жилүүдэд Путин, Обама нарыг ардаа орхин топоор нэрлэгдэх нь ч энгийн явдал болж. Энэ удаад ч мөн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж шуугиан дэгдээгээд байгаа Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нараас олон саналаар илүүрхэж TIME-ийн нүүрэнд заларсан байна.

Politik.mn Монгол Улсад хоёронтаа айлчилсан ХБНГУ-ын канцлерын амьдрал, замналын тухай уншигчдадаа хүргэж байна.


e5d7a4a21d44a05boriginal1954 оны долдугаар сард Германы Гамбург хотноо шашин судлаач, номлогч Хорст Каснер, Херлинд Каснер нарын гурван хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлсэн Ангелаг ирээдүйн Германы төдийгүй Европ дэлхий дахины төмөр хатагтай болно гэж хэн мэдэх билээ. Гэхдээ л түүний замнал маш сонирхолтой юм. Яагаад тэр одоог хүртэл салсан нөхрийнхөө нэрээр овоглодог, мөн түүний амжилтад эцэг нь хэрхэн нөлөөлсөн түүхийг энд дэлгэе!

Ардчилсан Германд өссөн Ангелагийн хүүхэд нас бусдын сэжигтэй харц, буруутгасан өнгө аяс дунд өнгөрсөн учир хэн хүнээс илүүтэйгээр тоглоомын дүрмийг дагаж Ардчилсан Германы пионерийн байгууллага, Германы Залуучуудын Чөлөөт Эвлэл буюу коммунист залуучуудын байгууллагын гишүүн байсан гэдэг.

Хамгийн их дурлаж сонирхдог хичээлийнхээ дагуу тэрээр 24 насандаа физикчийн диплом өвөртлөн амьдралд хөл тавьсан юм.

6c791e9cc2b697a5originalТүүнийг их сургуулиа төгссөний дараа жил Их Британийн Ерөнхий сайдаар Маргарет Тэтчер томилогдсон байдаг. Тэр үед Ангела улс төр төдийлөн сонирхдоггүй ч Маргарет Тетчэрийн хатуу шийдвэрүүдийг бусад германчуудын адил гайхан хүлээж авдаг байв.

Удалгүй нэг ангийн оюутан Ульрих Меркельтэй тэрээр сүмд хуримлаж Меркель хэмээх овгийг авлаа. Тэд хамтын амьдралаа шинжлэх ухааны ажилд зориулж байсан ч аажмаар Ангела Меркелийн сонирхол өөрчлөгдөж эхэлсэн байдаг.

Меркель гадуур гарч олон нийтийн амьдралд оролцож нийгмийн шинжлэх ухаануудыг сонирхож эхэлсэн бол нөхөр нь гэртээ байхыг илүүд үзнэ. Энэ зөрүү нь ч тэдний салалтыг дуудсан бөгөөд 1982 онд Ангела угаалгын машин, нөхрийнхөө овог хоёртой л хоцорсон гэдэг.

Олон жилийн дараа эрх чөлөөтэй Меркель улс төрд хөл тавилаа. Берлиний ханыг нураасан үйл хэрэгт оролцсон тухайгаа нэр төрийн хэрэг хэмээн Германы энэ үеийн бүх улстөрчид үздэг бол Ангела Меркель нэг ч удаа тэгж хэлээгүй.

Гэсэн хэдий ч хана нуран унаж хоёр Герман нэгдсэний дараа Меркель улс төрийн амьдралд эргэлт буцалтгүй орсон юм. Улмаар ХБНГУ байгуулагдсаны дараах анхны сонгуулиар Бундестагийн гишүүн болсон юм.

1990 он. Бундестагийн сонгуульд нэр дэвшсэн Ангела Меркель

Түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь хоёр Герман нэгдсэний дараа Канцлер болсон Гельмут Коль гэдэг. Тэрээр намынхаа дэд даргаар Меркелийг томилсноор 37 настай эмэгтэй Германы улс төрийн тавцанд тодрон гарч ирсэн юм. Улмаар засгаа байгуулахдаа Коль Меркелийг танхимдаа урьж эмэгтэйчүүд хүүхдийн асуудал хариуцсан сайдын ажлыг өгч байлаа.

1990_bild_1

Дараа нь 1998 онд Герхард Шрёдероор толгойлуулсан Германы Социал демократ намд ялагдаж төрийн эрхийг алдах хүртэл Меркель Байгаль орчны сайдын албыг хашсан юм.

Сонгуульд ялагдмагц Гельмут Коль намын даргаас татгалзаж оронд нь сонгогдсон Вольфганг Шойбле Ангела Меркелийг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахыг санал болгов.

a3bdf60c0100d1doriginalТэр үед Меркель хувийн амьдралдаа өөрчлөлт гаргалаа. Тэрээр квант химийн салбарт дэлхийд нэрээ түгээсэн Иохим Зауэртэй гэрлэж 1982 оноос хойш ганц бие явсаар ирсэн амьдралдаа цэг тавив.

Гэсэн ч Меркель хоёр гэрлэлтээсээ аль алинаас нь хүүхэдтэй болж чадаагүй юм. Харин улс төрийн амьдралдаа нэгэнт Меркель нэрээрээ танигдсан байсан тул анхны нөхрийнхөө овгоос татгалзаагүй юм.

Үүнээс хэдэн сарын дараа Христийн Ардчилсан Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэй гэрлэж байхад намтай нь холбоотой татварын томоохон дуулиан дэгдлээ. Намын хуучин дарга Гельмут Колийн үеэс эхлэлтэй хууль бус санхүүжилтийн асуудал Христийн Ардчилсан Холбоог доргиов.

hqdefault1999 онд Ангела Меркель санаанд багтамгүй шуугиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр намын даргадаа мэдэгдэлгүйгээр “Залуу хүн төрсөн гэрээ орхин, амьдралын замдаа гардаг шиг Хелмут Коль болон Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн хуучин удирдагч нараас болж манай нам хохирч байна. Тэд намыг орхих хэрэгтэй” хэмээн хэвлэлүүдээр мэдэгдэл хийж улс төрийг шуугиулав.

Улс төрийн бүхий л карьер болон хувийн амьдралаараа дэнчин тавьж энэ мэдэгдлийг хийсэн хэмээн Меркель хожим дурссан байдаг.

Харин энэ үеийг канцлер асан Гельмут Коль дурсахдаа “Би өөрийнхөө гар дээр өөрийгөө хөнөөх могойг тавьсан юм. Ер нь бол Меркель миний араас хутга дүрсэн” хэмээн ярьсан байдаг. Ингээд улс төрд хөл тавихад тусалсан удирдагчаасаа холбоо тасласан Меркель 2000 оны дөрөвдүгээр сард намын их хурлаар гишүүдийн 96 хувийн саналаар намаа толгойлох боллоо.

Тэрээр таван жилийн турш сөрөг хүчний байр сууринд байхдаа ирээдүйн канцлер болох чадвартайгаа нотлон харуулж чадсан юм.

diaporamaphoto-09-merkel-serment-chancelerie-2005-site

…2005 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид Германы шинэ канцлер хатагтайг алга нижигнүүлэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан юм. Түүний тангараг өргөх ёслолд намын нөхөд хийгээд, эцэг эх нь оролцсон бол харин уг ёслолыг телевизээр үзэхийг илүүд үзсэн нөхөр нь тэнд байсангүй.

2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улсыг 10 жил тэрээр удирджээ. Европын бусад орнуудад улс төр эдийн засгийн хямрал нүүрлэж байхад, итгэлтэй баталгаатай Меркелээр удирдуулсан германчууд  тогтвортой идэвхтэй тоглогч болж чадлаа.

Ингээд Меркелийн тухай тэр бүр хүмүүс мэддэггүй сонирхолтой зүйлсийг өгүүлье.

23221680anu7557vcvvu57

Меркель өөрийгөө эрч хүч дүүрэн, өсөх ирээдүйтэй залуусаар хүрээлүүлэх дуртай. Өрсөлдөгч улс төрчид нь түүний багийг “Меркелийн хөвгүүд охидынх” гэж шоглох нь бий. Меркелийн ажлын өрөөний ширээн дээр герман гаралтай оросын хатан хаан II Екатеринагийн хөрөг бий.

German Chancellor Angela Merkel and German football association president Wolfgang Niersbach (top 3R) celebrate after Germany scored during the Euro 2012 football championships quarter-final match Germany vs Greece on June 22, 2012 at the Gdansk Arena. AFP PHOTO / FABRICE COFFRINIТэрээр бөгж ээмэг зүүдэггүй, үнэртэн хэрэглэдэггүй. Вагнерын дуурь, Бах, Бетховены симфони зэрэг сонгодог хөгжим таашаадаг. Мөн хөлбөмбөгийн улаан фен. Меркель маш ховор тохиолдолд л даашинз, банзал өмсөж, ихэнхдээ өмдтэй хослол таашаадаг. Түүний хослолыг бүтээх хүндтэй үүргийг Гамбургийн загвар зохион бүтээгч Беттина Шенбах хүлээдэг.

Хувцасныхаа төлбөрийг хатагтай хувиасаа төлдөгөөр барахгүй гэрээс нь холгүй орших хүнсний дэлгүүрээс хүнсээ өөрөө цуглуулж, өөрийн гараар хоолоо хийж, цэцэрлэгээ тордож, бялуу хийх дуртай.

Төмсний зутан шөл, шницель, загасаар хийсэн хоол нь хамгийн амттай, зочид гийчдийнхээ хэнбугайг ч дайлж цайлж гаргадаг гэдэг.

4,w=559,c=0.bild

Ер нь Меркель тосгоны оршин суугчдын элдэв уран сэтгэмжид автаагүй хоолонд дуртай. Тогооч нь нутгийн хоолны жор цуглуулж, өсөж торнисон газраас нь хүнс ногоог нь цуглуулдаг. Харин загасны тухайд ганцхан Балтийн тэнгисийн загасыг таашаадаг.

1331072613Нөхрийн зардлын тухайд улсаас гаргадаггүй. Тиймээс эхнэртэйгээ явж илүү мөнгө зарцуулахын оронд арай бага зардлаар энгийн онгоцонд тасалбараа захиалан, очих газрынхаа зочид буудалд уулзалддаг. Меркельд дарвуулт завь, орд харш зэрэг баян тансаг амьдралын эгэл хэсгүүд ч байхгүй, ийм албан тушаал эрхэлж байгаа хүнд зохисгүйн дээр өөрт хэрэгцээгүй гэж үздэг аж.

Айлчлалын хүрээнд авсан 150 еврогоос дээш үнэтэй аливаа бэлгээ тэрээр парламентад тушаадаг. Төмөр хатагтай тэнгэрийн дуу болон нохойноос айдаг. Түүний айдастай холбоотой сонирхолтой түүх Владимир Путинтэй холбогддог.

Хөршийнхөө нохойд хазуулснаас хойш ийм айдас хургах болсныг нь Путин сайн мэддэг байжээ. Олон жилийн өмнө канцлерын хувиар Москвад айлчлахад нь Путин хэргээр өөрийн сүрдэм том нохдоо уулзалт болж байсан өрөөнд оруулсан гэдэг.

merkel-putin-dog

Тэр үед Меркель сэтгүүлчдийн дэргэд гайхмаар тайван байдал гаргаж тэвчээр үзүүлсэн ч Путинтэй хоёулхнаа үлдэхдээ уурсан бараг цохиод авсан, ОХУ-ын тэргүүн ч байдлыг нөхөрсгөөр зохицуулж зочин хатагтайгаа тайвшруулж чадсан байна. Меркель Ардчилсан Германд өссөн тул орос хэлээр саадгүй ярьдаг нь Путин түүнтэй дотны яриа өрнүүлж чаддаг аж.

QAqtUCI

 144407177354d8947ebf9e5_54d8944026990_image1 8964F191-CDF6-4A50-97DD-BDB9CE4D621D_mw800_mh600   17BB5040-FC0E-4826-A15A-C4AB960DBBC6_mw1024_s_n

Сэтгэгдэл үлдээх