Other Voices

Надад зээлээ шууд төлөх мөнгө байхгүй, мөнгөтэй байсан бол уг сангаас зээл авахгүй шүү дээ

News.mn 103 үзсэн0

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:


…Үүсгэн байгуулсан “Хос эрхэс” компани маань Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөгийн зээл авсан юм. Нэгэнтээ энэ сантай холбоотойгоор хариуцлагын асуудал хөндөгдөж байгаа учраас ажлаа өгөх нь зүйтэй юм гэж үзэн, Ерөнхий сайдад өнөөдөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.

…Надад одоо зээлээ шууд төлөх мөнгө байхгүй ээ. Хэрвээ би мөнгөтэй байсан бол уг сангаас зээл авахгүй шүү дээ. Үйлдвэрээ өргөтгөхийн тулд 2014 оноос эхлээд зээл хүсэж ирсэн. Дөрвөн ч удаа ЖДҮХС-гаас зээл хүсэхэд бүтэлгүй явсаар энэ жил бүтсэн. Үйлдвэр маань том биш ээ, 30 орчим хүн ажилладаг. Өвөлдөө зогсдог, улирлын чанартай л үйлдвэр юм.

Модоор барьсан хашаа, 00 амархан илжирч мууддаг учраас энэ чиглэлийн үйлдвэр байгуулбал хэрэгтэй гэж үзэж, байгуулсан. Монголд бол төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ганц үйлдвэр. Зургаан нэр төрлийн 15 загварын тор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Монгол Улс жилдээ 10-12 тэрбум төгрөгийн төмөр торон хашаа импортоор авдаг. Зах зээл нь байдаг ч зардал өндөртэй бизнес л дээ. Түүхий эдээ импортоор оруулж ирэхэд зардал маш ихээр гардаг. Зээлийг хүсэхдээ ном журмынх нь дагуу буюу хуульд заасан шаардлагынх нь хүрээнд тавиад, авсан. Тайлангаа ч хүргүүлсэн байгаа. Гэхдээ би өөрийгөө зөвтгөхгүй, ЖДҮХС-г тийм бохир болсон гэж мэдсэн бол зээл хүсэхгүй байсан. ЖДҮХС-г анх байгуулагдахад би захирлаар нь ажиллаж байсан хүн шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх