Other Voices

Бүлгийн гишүүд хагаралдсан асуудал өмнөх Засгийн газрын үеэс эхлэлтэй

News.mn 8 үзсэн0

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:


Бүлгийн гишүүд хагаралдсан асуудал өмнөх Засгийн газрын үеэс эхлэлтэй. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах саналыг намынхаа Бага хурал дээр авч хэлэлцэх ёстой гэдэг зарчмын байр суурь дээр нэг хэсэг нь байсан. Би ч мөн адил. Харамсалтай нь, зарим гишүүнд УИХ-ын эрх хүрээндээ буюу бүлэг дээрээ шийдэх эрхтэй гэж үзээд л санал хоёр талд зөрөлдсөн.

Засгийн газар тогтворгүй байх нь үйл ажиллагаа нь доголдох зэрэг олон сөрөг талтай. Гэхдээ үнэхээр огцруулах шаардлагатай гэж үзвэл засаг цаашид хэр сайн ажиллах уу, Ерөнхий сайдын хувьд шударга байна гэж хэлсэн амлалтдаа хэр хүрч ажиллах нь зэрэг олон зүйлийг харах хэрэгтэй болов уу. Ялангуяа Засгийн газрын зарим сайд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ тохиолдолд Засгийн газрын бүрэлдэхүүн нь зөв шударга ажиллаж чадаж байна уу гэдэг  нь өөрөө бүрэн эргэлзээтэй болно.

Сэтгэгдэл үлдээх