Other Voices

Төлбөртэй мэдээг УИХ, Засгийн газрын гишүүд захиалга өгч бичүүлдэг, яриулдаг боллоо.

itoim.mn 4 үзсэн0

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:


Сайд нараа оруулж ирээч Г.Занданшатар аа. Ер нь УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад удлаа. Одоо яах юм бэ, УИХ-ын дарга аа! ЖДҮ-ийн хэрэг гаргаж ирээд бөөн юм боллоо. ЖДҮ-тэй холбогдсон сайд нар, албан тушаалтнуудад хариуцлага тооц гэж шаардаад удаж байна. Нэг хэсэг нь уучлалт гуйгч нар төрлөө, уралдаж зээлээ төлөгч нар төрлөө, уралдаж сайн, сайхан шударга хүн болох гэсэн уралдаан өрнөсөн. Өнөөдөр эргээд энэ асуудлыг шүүмжилж, үнэнийг нь хэлсний төлөө мань мэтийг нь хэвлэлээр намнаж, янз бүрийн байр савны асуудал гаргаж тавьж, нэр хоч өгч байна. Ийм төлбөртэй мэдээг УИХ, Засгийн газрын гишүүд захиалга өгч бичүүлдэг, яриулдаг боллоо. Энэ байдлаараа Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарах хэрэгтэй. УИХ-ын тухай хуулийн 31.30-д заасны дагуу УИХ-ын гишүүд нь өөрсдөө санал санаачилга гаргаад УИХ-аа тараая. Ер нь 1937 он ирж байгаа юм уу, юу болж байгаа юм бэ. Шаардлага тавьсны төлөө барина, хорино, гянданд хийнэ гэдэг дарамт шахалт хүртэл ирж байна. Тиймээс УИХ-ын гишүүддээ хандаж уриалж байна. Тарцгаая. Миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө бланкан дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ. Ирэх даваа гаригт энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Ард түмний шударга ёсыг хүсэмжилж байгаа асуултад бид ямар хариулт өгөх юм бэ. Одоо болъё, Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. Үүнийг дэмжиж байгаа гишүүд миний бланкан дээр ирж гарын үсгээ зураарай. Тоглоом чинь дэндлээ. Тоглоомоо булаацалдаад хоорондоо хэрэлдэж байгаа хоёр жаахан хүүхдийг аав нь хоёулангийнх нь хонгон дээр нь шавхардаад өгөхөөр хоёулаа чимээгүй болдог. Үүнтэй адил Засгийн газар, УИХ хоёуланд нь ард түмэнд шавхуур өгөх цаг болсон байна. Тиймээс УИХ-ыг тараах горимын санал гаргаж байна.

Сэтгэгдэл үлдээх