Budget Observer

Улаанбаатар “дэлхийн” хот болжээ

Ил тод байдал сан 2,035 үзсэн1

budget observer copy

Төрийн албыг дагалддаг олон “бонус”-ын нэг бол гарцаагүй гадаад томилолт билээ. Энэ жил Улаанбаатар хотын албан тушаалтнууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг, тэндээс Боинг, Аэробус хөлөглөн нийслэлийн иргэн та бидний төлөө хилийн чанадыг зорих нь гойд олон байлаа. Урьд нь хэн, хэзээ гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг байсан бол 2013 оноос хотын даргын захирамжуудыг цахим сайтад тавьснаар ил тод болж эхэлсэн ба энэ жил нийслэлийн Шилэн данснаас илүү тодорхой мэдээллийг олж авдаг боллоо.

2015 он эхэлснээс өдгөө арваннэгдүгээр сар дуусах хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл Парис, Сөүл, Ром, Лондонд гадаад томилолтоор ажиллажээ. Түүнчлэн түүний орлогч, зөвлөхүүд, газар хэлтсийн дарга нар ч гадаадад томилолтоор ажилласан байна. Гэхдээ “Дандаа дарга нар явдаг өмнөх жилүүдийн жишиг өөрчлөгдөж, мэргэжилтэн энгийн албан хаагч нар ч гадаад томилолтод явдаг болсон” хэмээн хотын мэр хэлснийг энд дурдах хэрэгтэй.

Доорхи жагсаалтад энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн ЗДТГ гадаад томилолтод зарцуулсан дүнг нэгтгэж байршууллаа. Гадаад томилолтод төсвөөс чамгүй мөнгө зарцуулжээ. Голдуу Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөөс эдгээр зардлыг “даажээ”.

Гэхдээ зөвхөн 5 саяас дээш үнийн дүнтэй нислэгийн тийзний зардал мэдээлэгдэнэ. Хэрвээ түүнээс бага бол мэдээлэхгүй, шилэн дансны цоорхойгоор сугарч үлддэг. Өөрөөр хэлбэл, ганц нэг, эсвэл цөөн хүний Бээжин, Сөүлийн зэрэг 5 саяд багтах томилолтын зардлууд хаалттай. Тэгэхээр энд жагсаалтад байгаа дүнгээр гадаад томилолтод зарцуулсан нийт зардлыг тооцох аргагүй юм.

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (1)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (2)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (3)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (4)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (5)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (6)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (7)

НЗДТГ-ын гадаад томилолт 2015.12 (8)(1)

Сэтгэгдэл (1)

  1. How Often Amoxicillin Should I Take Viagra 100mg Fta Kamagra A Donner generic 5mg cialis best price Ciprofloxacin Interaction With Amoxicillin Can Keflex Antibiotic Cause Nightmares Mail Order Doxycycline

Сэтгэгдэл үлдээх